Өнгөрсөн пүрэв гарагт АНУ-ын Цагаан ордон, Конгрессийн ордны орчимд өөрийн автомашинаар цагдаа нарын хамгаалалтыг сэтэлж, улмаар тэдний суманд өртөн амиа алдсан эмэгтэй 34 настай Мириам Кери гэгч байжээ. Цагаан ордны орчимд цагдаа нартай хөөцөлдөж, буудуулан амиа алдсан бүсгүйн энэхүү учир битүүлэг үйлдэл оньсого хэвээр байгаа аж.
1
Кери биедээ ямар нэгэн зэвсэггүй байсан ч түүний машинд нэг настай хүүхэд нь байсан гэнэ. 34 настай Мириам Керигийн гэрийг нэгжих үеэр шизофрин болон бусад сэтгэцийн өвчин, мөн сэтгэцийн гүн хямралын үед хэрэглэдэг эм бэлдмэл олжээ. Түүний найз залуугийн цагдаад өгсөн мэдүүлгээр бол золгүй бүсгүй өнгөрсөн жилээс хий зүйл хардаг болж, улмаар эм ууж байжээ. Хүүхдийг цагаан ордны хамгаалалтын хэсэгт байрлуулж байгаа гэнэ.
1
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |