Дэлхийн талыг эзлэхэд цаг агаар тусалжээ
Чингис хааны их байлдан дагуулалтын нэг нууц нь цаг агаар байжээ хэмээн Баруун Виржиниягийн их сургуулийн судлаач Эми Хессл өөрийн хийсэн судалгаанд үндэслэн мэдэгджээ. Тэрбээр энэхүү судалгаагаа “BBC” агентлагт нийтэлжээ. “Чингис хаан дэлхийн талыг эзлэхэд Цаг агаар тусалжээ” гэх нийтлэлийг сонирхуулж байна.
5
http://www.bbc.com/news/world-asia-26523524
6
Түүхчид Чингис хааныг дэлхийн түүхэн дэх хамгийн том эзэнт гүрнийг байгуулсан агуу хаан хэмээдэг. Энэ бүхнийг өнөөгийн торгоны зам гэрчилдэг билээ. XIII зуунд Чингис хаанд дэлхийн талыг эзлэхэд цаг агаар тусалсан байх магадлалтай хэмээн эрдэмтэд үзэж байна. Монголын эртний хот суурин болон төв хэсгийн судлах АНУ-ын эрдэмтэн судлаач нар 1000 жилийн өмнө “mildest”, “wettest” гэх хоёр цаг агаарын давхцал тохиосныг олжээ.
6
Энэхүү цаг агаарын давхцлын улмаас ер бусын тэжээлтэй өвс ногоо ургаж, Чингис хаан болон түүний түмэн цэргийн морины тэнхээг хэзээ ч алдахгүйгээр амин дэм өгч байсныг судалгааны явцад илрүүлжээ. Тиймээс Чингис хаан цаг агаарын давхцалыг зөвөөр ашиглаж Их Монгол улсыг байгуулж, морины хүч дундраагүй байхдаа одоогийн Хоёр Солонгос, Хятад, Орос, Зүүн Европ, Энэтхэг, Зүүн Өмнөд азийг өөрийн эрхшээлдээ оруулсан гэв. Байгаль орчны сайн нөлөөгөөр бутарсан дэлхийг нэгтгэхэд тусалсан ч гэлээ агуу удирдагч Чингис хааны холч ухааныг юутай ч зүйрлэшгүй билээ.
6
Эрдэмтдийн судалсанаар “Чингис хааныг овог аймгаа нэгтгэж, Их Монгол улсыг байгуулахаас өмнө буюу 1180-1190 онуудад ган гачиг хэдэн арван жилээр үргэлжилсэн хатуу хуурай цаг агаартай байжээ. Энэ тухай Дэлхийн шинжлэх ухааны үндэсний академийн түүхэн тэмдэглэл”-ээс харж болно.
6
Нэгэн түүхийг өгүүлэхэд “Монголын эзэнт гүрэн 1225 болон 1211 онуудад газар нутгаа эрчимтэй тэлж байх үед Монголын цаг агаар ер бусын чийглэг уур амьсгалтай байсан тухай түүхэн тэмдэглэлд бичсэн байдаг. Тиймээс Монгол Улсад нэг цагираг буюу 800 жилд нэг удаа цаг агаарын өөрчлөлт болдог бөгөөд “Хэт хуурай, хэт чийглэг” гэх давхцал тохиодог аж. Чингис хаан ширээнд заларч байхад энэхүү цагираг буюу цаг агаарын давхцал тохиожээ. Энэхүү цаг агаарын давхцалаас ургасан өвс ногоо моринд ер бусын тэжээл өгч, сэргээш шиг нөлөөлж буйг тэрбээр мэдсэн бололтой” хэмээн бичжээ.
5
Энэхүү судалгааг гаргасан Баруун Виржиниагийн их сургуулийн эрдэмтэн Эми Хессил “AFP” агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр “Өнөөгийн Монголын ихэнх газар нутаг чийг бага, ган гачиг их, хуурай хатуу уур амьсгалтай байгаа нь хүний үйл ажиллагаанаас болж байгаа ч гэлээ 800 жилийн өмнөх цагариган цаг агаарын өөрчлөлт болж буйг хэлэх нь зүйтэй. Чингис хааны үед өнөөгийн Монголын цаг агаар шиг хуурай, цөлжиж байсан. Мөн энэхүү хатуу цаг агаарын өөрчлөлтөд тэмцэж үлдсэн өвс ургамал малд гойд сайн тэжээл өгч буйг Чингис хаан мэдэж, морьдоо тэрхүү ургамлаар хооллож, өөрийн цэргийн ухаанаа хослуулан дэлхийн талыг эзэлсэн байх магадлалтай” гэсэн байна.
6
Энэ бол үнэний ортой зүйл юм. Түүхэнд тэмдэглэснээр “Чингис хаан энэхүү хатуу уур амьсгалыг ашиглан, цэргүүдийн хатуужил дайчин ухааныг зоригжуулж дэлхийн талыг эзэлсэн. Мөн хуурай гандуу уур амьсгалд ургасан ургамал, ногоо ер бусын амин дэмтэй болж идсэн морь болон адгуусыг гайхалтай чадалтай болгожээ. Цаг агаарын хэтэрхий чийглэг, хэтэрхий хуурай гэх хосолсон долгионыг ашиглаж Чингис хаан хөрш орон болон салангид овог аймгаа нэгтгэхэд орон орны цаг агаарын онцлог огтхон ч саад болоогүй” аж.
6
Колумбийн их сургуулийн архивт бичсэнээр “Цаг агаарын цагирагны нөлөөллийн улмаас, мод удаан өсч, улмаар гайхалтай сайн шим тэжээлийг газарт шингээдэг аж. Судалгаанаас харахад, Монголын зарим тал нутагт ургасан мод хамгийн багадаа 1100 жилийн настай байгааг харж болно” гэжээ.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ