Шанхай хотноо зохион байгуулагдаж буй Азийн хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хуралд оролцож буй ОХУ-ын “ГАЗПРОМ” нэгдэл, БНХАУ-ын үндэсний нефть, хийн “China National Petroleum Corp” буюу “CNPC” корпорациуд байгалийн хий нийлүүлэх гэрээг баталсан талаар “CNN” агентлаг мэдээллээ.
а
Байгалийн хийг дорнод маршрутаар нийлүүлэх урт хугацаат гэрээ нь 30 жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд нийт үнийн дүнгээрээ 400 тэрбум ам.долларын гэрээ гэдгийг “ГАЗПРОМ”-ын гүйцэтгэх захирал Алексей Миллер онцолжээ. Тэрбээр хэвлэлийхэнд хийн нэгж үнэ ямар байхыг хэлэхээс эрс татгалзсан байна. Байгалийн хийн дорнод маршрут гэдэг нь Якут-Хабаровск-Владивосток чиглэл бөгөөд жилд 61 тэрбум шоо метр хий шахах хүчин чадалтай. Энэхүү маршрутаас Хятад руу салаалж хий нийлүүлэх гэнэ.
а
Б.Дэлгэрцэцэг