Парис Хилтонг шүүхэд өгчээ
Британий “Амьтны эрхийг хамгаалах холбоо”-ныхон “Хилтон” зочид буудлын өв залгамжлагч Парис Хилтонг шүүхэд өгчээ. Тус холбооны ерөнхийлөгч Аманда Софигийн хэлсэнээр “Хилтон амьтны эрхийг ноцтойгоор зөрчдөг. Тэдэнтэй эд бараа шигээ харьцдаг. Тиймээс шүүхэд өгсөн” гэжээ. Хилтонд зургаан нохой, хоёр муур, 55 морь байдаг аж.
5
Холбооны гишүүд Хилтонг гэрийн тэжээмэл амьтантай хэрцгий хандаж, нохой болон муурны шүд болон хумсыг авдаг гэсэн байна. Харин Хилтон энэ үйлдлээ аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс шүд болон хумсыг нь бага зэрэг авдаг гэжээ. Мөн холбооноос Хилтонг таван жилийн хугацаанд 13 нохойг хог шиг гаргаж хаясан гэж буруутгасан байна.
5
“Амьтны эрхийг хамгаалах холбоо” Парис Хилтоноос гадна Ким Кардашиан, Лэндсэй Лохан, Викторио Бекхэм, Дэми Мур, Мила Кунис, Адрина Лима нарыг амьтанд эд бараа шигээ ханддаг хэмээн шүүмжилж, шүүхэд өгөхөө мэдэгдэж байсан юм. Дээрх одуудаас сахиусан тэнгэр Адрина Лима холбооноос уучлалт хүсч 50 мянган ам.доллар хандивлаж байжээ.
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ