Неймар: Бразилчуудаа эх орноо хүндлээч

img

Энэ сарын 12-нд эхлэх ДАШТ-ийг эсэргүүцэж, Бразилийн олон мянган ажилчин ажил хаяхаа мэдэгдэж, эмх замбараагүй байдал үүсгээд буй. Тэгвэл тус улсын шигшээ багийн довтлогч Неймар да Силва Сантос Жуниор “Twitter” хуудсаараа дамжуулж бразилчуудыг тайвшрахыг хүссэн тухай “www.football.co.uk” мэдээллээ.

1

Тэрбээр “Би талбай дээр байна. Эх орныхоо нэрийн өмнөөс ДАШТ-д аваргын цомын төлөө өрсөлдөх гэж байна. Бразил улсын нэрийг өндөрт өргөхийг зөвшөөрөөч. Бразилчуудаа эх орноо хүндлээч. Энэ сайхан тэмцээнийг нулимс, уй гашуугаар бүү будаач. Би та бүхэнд итгэж байна. Аварга болохыг төлөө тэмцэхээ амлаж байна. Та бүхний дэмжлэг хэрэгтэй” гэж жиргэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ganbold:
ter olon stadiond n olon sain tamirchid torj evrop amerikiin bayan klubuudees asar ih mungu olj irne gedgiig oilgohgui teneguud yum daa
2014-06-08
зочин:
эсэргүүцэж байгаа ард иргэдийн буруу биш шүү дээ. хөнжлийхөө хэрээр хөлөө жий гэсэн үг байдаг. ард иргэдийнхээ амьдралын баталгааг хангаж чадаагүй ядуу байлгаж байж өндөр хөгжилтэй улс орнуудыг дууриаж өчнөөн тэрбум долларыг зөвхөн зугаа цэнгэлд зориулж байгаа нь улс төрчдийнх нь харалган бодлого.
2014-06-08
зөн билэгч:
монголчуудаа бразилрүү бүү яваарай буцаж эх орондоо ирэхгүй байж магадгүй шүү бөмбөг дэлбэрэх болно
2014-06-07