Женнифер Лопез найз залуугаа хаяв
Дуучин, жүжигчин 44 настай Женнифер Лопез гурван жилийн турш хамт амьдарсан бүжигчин 26 настай Каспер Смартаа хаясан тухай “hollywoodlife.com” мэдээллээ.
Хосууд салах шалтгаан нь бүжигчин залуугаас болжээ.
ыб
Женнифер Лопез тун удахгүй эхлэх гэж буй “ДАШТ”-нд зориулж реппер Питбуллтай хамтарч “We are One (Ola ola) гэх дуугаа бичүүлж байхад Каспер София Висса гэх бүсгүйтэй зочид буудалд орж буй гэрэл зураг, бичлэг интернэтээс цацагдсанаас эхлэлтэй аж.
бө
“TMZ” сайт Каспер дуучин бүсгүйг аялан тоглолт, зураг авалттай байх хооронд үргэлж Софиятай уулздаг байсаныг баталсан гэрэл зургуудыг сайт дээрээ байршуулсан байна.
бы
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ