Шөнийн цагаар барилгын хог асгаж байжээ

img

Урин дулааны улиралд барилга угсралтын ажил идэвхжсэнээс үүдэлтэйгээр аж ахуйн нэгж, иргэд зөвшөөрөлгүй газарт барилгын хог хаях нь нэмэгджээ.

бы

Үүнтэй холбогдуулан БЗД-ийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу иргэд, аж ахуйн нэгжүүдэд барилгын хог хаягдлыг тогтоогдсон цэгт буулгах шаардлагыг хангуулж, зөрчил дутагдлыг илрүүлэн, таслан зогсоох, хяналт тавих шалгалтыг дүүргийн ЗДТГ, Замын цагдаагийн тасаг, Цагдаагийн  I, II хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран шөнийн цагаар явуулжээ.

бы

Шалгалтаар тус дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй бүс нутагт “73-64 УБО, 91-12 УНЗ,16-79 УНӨ, 11-26 УБР, 33-27 УНН, 34-17 УНЭ, 50-38 УНС, 34-17 УНЭ, 03-29 УНМ, 36-31 УНТ , 46-15 УНБ, 09-97 УБО, 51-12 УНП, 72-75 УБИ, 98-60 УБИ” улсын дугаартай автомашинтай иргэд  барилгын шороо асгаж байсныг илрүүлж,   холбогдох арга хэмжээг авсан байна. Барилгын суурийн шороо, хог хаягдалыг тээвэрлэж, зөвшөөрөгдөөгүй болон зориулалтын бус газар хаясан автомашины жолооч нарын бичиг баримтыг хураан авч, хуулийн дагуу нэг жолоочид 192.000 төгрөгийн торгууль ногдуулжээ.

ыб

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

torguuli:
torguuli yasan jaakhan yum ve. naad khumuus chin ternees iluu avhc bgaa. torguuli tulsun ch tsaana ashig baij l baigaa. er n torguuli undur baikh tusam khun khuuli zurchikh esee bodokh bolno
2014-06-08
торгуул:
машиныг хурааж аваад хогийн цэгийн тохижилтод ашигладаг болох хэрэгтэй. тэгэхгүй бол зогсохгүйээ.
2014-06-08
ganaa:
avtomashiniig ni ulsiin orlog bolgo.tegvel hayahaa bolino
2014-06-08
ganaa:
жолоочоос гадна, компанийг нь торгооч ээ...
2014-06-07
nuuts:
tiim shvv. barilgiinhan hujaa uls. ted bidniig bodohgvi. mongol jolooch nar ni ulsaa mongoloo bodohgvi. iimd mongoloo hen bodoh ve. tuul gol min budaa bolloo. hog hayhaaraa tuul ruu irj hayj bna. hairga avhaaraa tuul.s avch bna. hairan ch baigal min hairan ch mongol min.
2014-06-07
gggg:
ene zohion baiguulaltai mongoliig horloh gesen sedel shu!!!
2014-06-07
oogii:
shuniin tsagaar barilga bariad untuulahgui hetsuu bna shuu uuniig tsohitsuulah gazar bdag yum bolov uu
2014-06-07
mongol:
mongolchuud bid hulgaich setgelgeetei ene baidlaasaa salaya
2014-06-07
zochin:
ter joloochoor asgasan hogiig butsaan achuulj deer ni torgoh heregtei
2014-06-07