Халимаг Монголчууд эх нутгаа зорин иржээ

img

Дэлхий дахинд тархан суурьшсан Монголчууд олон бий. Тэдний нэг нь Бүгд Найрамдах Халимаг улс. Тэд Монгол гарал угсаагаа алдахгүй, гээхгүй байхыг хичээдэг ард түмэн юм. Монголын эртний овог аймгийн салаа мөчрүүд болох Мэргэд, Тайчиуд, Татаар, Хэрэйд, Жадран, Бэсүүд гэх мэт аймгууд өнөөдөр отог болон үлдэж, бидний дунд тархан шингэсэн. Мөн Халх, Ойрад, Халимаг, Буриад улсын хаана ч Монголын дээрхи овог аймгуудын нэр ургийн овог, отгийн нэршлээр байдаг. Тэдний нэг бол Халимаг улс.

я

Тэгвэл монгол хэл аялгуу, дуу хуурын айзам хэмнэл, “Жангар”-ын аялгуу түрлэгийг тасалчихгүйн төлөө Халимаг улсын урлаг соёлынхон тэмцэж яваа. Тиймдээ ч Бүгд найрамдах Халимаг Улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн, Төрийн шагналт хөгжийн зохиолч Аркадий Манжиев, амьд хөгжмийн “Халимаг” хамтлагийн хамтаар “элэг нэгт” монголчууддаа амьд шоу тоглолт хийхээр Халимаг улсаас иржээ.

й

Тэдний тоглолтын нэр нь “Дээдсийн өлмийд мөргөм үү!”. Монгол цус судсаар нь гүйж, монгол гэсэн сэтгэл нь тэднийг нааш нь хөтлөж, урлаг соёлоороо дамжуулан Халимаг улсын ард түмэн санасан сэтгэлээ илэрхийлэхээр хүрэлцэн ирсэн нь энэ аж. “Бид монгол гэхээр элэг нь урсдаг. Элэг нь татдаг хүмүүс”  хэмээн ярих түүний тухай бид төдийлэн сайн мэдэхгүй хэрнээ олон уран бүтээлээр нь хэдийн танил болсон билээ. Түүний уран бүтээлийг  МУГЖ С.Жавхлан, Дуучин Бобо, 3 бүдүүн хамтлаг гээд бидний мэдэх уран бүтээлчидийн хит болсон олон сайхан дууг нь олны хүртээл болгож байжээ.

й

Тэрбээр Монгол туургат улсуудын дундах “Пентатоник”наадмын санаачлагч бөгөөд тус наадам анх 2009 онд Халимагийн нийслэл Элстад болж байсан юм. Уг наадам Монгол туургатны хөгжмийн өв соёлоор дамжуулан үндэсний өв соёлоо хайрлан хамгаалах бас нэгэн чухал ач холбогдолтой ажил болдог билээ. Мөн олон арван буяны тоглолтуудыг зохион байгуулсан төдийгүй шинэ залуу хамтлаг дуучид, хөгжмийн зохиолчдыг дэмжин ажилладаг урлагийн төлөө өөрийн сэтгэл зүрх, оюунаа зориулсан юм. Халимаг улсдаа төдийгүй ОХУ-ын хөгжмийн урсгалд өөрийн гэсэн өвөрмөц стиль имидж, гайхалтай аялгуугаараа онцгойрч сая сая шүтэн бишрэгчдийг байлдан дагуулсан тэрбээр дуу зохиох, дан хөгжмийн зохиол туурвих, драмын жүжгийн хөгжим бичихийн зэрэгцээ төрөл бүрийн хөгжимд зориулж аяз, симфони бичдэг авяаслаг уран бүтээлч нэгэн ажээ.

1

Тэд элэг нэгт Монгол ахан дүүстээ зориулан Монгол талаас ямар нэгэн ивээн тэтгэгчгүйгээр өөрсдийн зардлаар ирж, хүндэтгэлийн амьд тоглолт тоглолыг үнэ төлбөргүй сонирхуулах аж. Тэдний тоглолт доорхи хуваарийн дагуу зохиогдох аж.

й

6 сарын 10-нд Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа амилна.

6 сарын 15-нд Чингисийн талбайд задгай шоу тоглолт

6 сарын  11-нд Дархан хотод,

6 сарын 12-нд Эрдэнэт хотод.

Мөн Ховд, Увс аймагуудад тус тус тоглогдох аж.

й

Тоглолтонд Халимаг улсын алдарт хөгжмийн зохиолч Аркадий Манжиевийн уран бүтээлийг дуулсан “Чингис хаан” хамтлагийн дуучин МУГЖ Д.Жаргалсайхан, “3 бүдүүн” зэрэг Монголын хамтлаг дуучид оролцоно. Мөн  Өвөр Монголын Торгууд дуучин Халин болон Хятад улсын этник язгуур урлагийн “Жалам хар”зэрэг хамтлаг дуучид тус тоглолтонд урилгаар оролцох юм байна. Тоглолтын зохион байгуулагчаар “Jackand Jack” интертайнмент, Нийслэлийн Улаанбаатар чуулга, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Халимаг Монголын соёлын төв зэрэг байгууллагууд хамран ажиллаж байгаа аж.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ычбыөбыб:
халимагуудаа наашаа ирэх хэрэггүй. бид эндээс очино. удахгүй бид каспийн тэнгист гарцтай болно оо.
2014-06-08
dadaa:
tavtai moril eh nutagdaa
2014-06-08
зочин:
цагаан зам, манжиев хоер хамтарч тоглохгүй юм байхдаа... тэгвэл үзэхсэн...
2014-06-08
mangarhuu:
mongolchuud shig hajig teneg uls hovor baih aa er ni
2014-06-08
их монгол:
хөөрхий дөө цаг үеийн нугачаанд их монгол гүрний төлөө золиослогдож хоцорсон түмэн минь юм шүү
2014-06-08
zochin:
ukraind orosuud hun amiin 65 huviig ezeldeg tul ukrain tsugaar togtnolo hamgaalah gj zutgej bna. mongold ch gsn oros hytad 2 zereg zereg oorsdiin humuusee shurguluulsaar. bid nar negiig bodoh tsag bolson.
2014-06-08
kalimak:
yaj yzex ve. ub chuulga xaana baidag ve. zaluusaa
2014-06-08
torguud:
saihan baina!demjiyee!
2014-06-08
zochin:
баян-өлгийн хасгуудыг казакстад руу нь явуулж оронд нь халимаг ах дүүсээ суурьшуулья. эд чинь жинхэнэ монгол үндэстэний нэг хэсэг билээ.
2014-06-08
ulmedehd:
hogshoon sain bod
2014-06-08
ulmedeh:
gazraa zarchihaad irvel huleej avahgui hooson hoolnii sav tsarailsan uimnuudaar uiy hiine. hurungu oruulalt, shineleg tehnilgio avchirsaniin huleej avch bolohiin bas bodoj bj shiidehgui bol chono dagasan nohoi bolchihson bval yaana ve. huduuniihun maani hotod orj irehed l ad uzeed bj gadnii nuhud irehed uiynd bayarlaav hii l ongirtsgoohiin uiygaa iduulj haanaa untuulah ve
2014-06-08
za hutsaaa :
1000 jilee bolii gehed suuliin 100 n jiliin tuuuhee sain un*a erguunuudeee
2014-06-08
myagmar:
ikh saikhan sanagdaj bna ahan duus mini ekh nutagtai tawtai morilno uu! ta bukhnii ahan duus chini khovd nutagtaa amar taiwan aj tursuur l bna. setgel mini ikh khudulj bna. ochood uulzmaar l bna. daanch bi gadaadad amidarch bna. eruul enkh az jargaliig huseye! toliton burguud myagaa!
2014-06-08
zuchi:
eh nutagtaa tavtai moril.
2014-06-08
halimaguud:
halimagiin aldart duuchin tsagaan zam mgld baigaa sh dee teriig yaagad manaihan gaduurhaad bnaa? halimaguudiin hoorondiin zurchilid avtagdaad negiig ni gaduurhaad baival manaihnii uzel bodol hudlaa l gesen ug biz dee
2014-06-08
sanal:
halimag ahan duugee tebren unsie.eh nutagtaa tabtai morilogtun.ta nar maani bucaj irj cugtaa amidaraachee urij baina.
2014-06-08
amjilt:
wow yostoi sonirholtoi
2014-06-08