Соёлын салбарынханы өдөрлөг болж байна
Соёл спорт, аялал жуучлалын яамнаас санаачлан өөрийн харьяа байгуулагуудын үйл ажиллагааг сурталчилах, дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, уран бүтээлийн төлөвлөгөөг танилцуулах зорилгоор өнөөдөр ”Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Чингис хааны талбайд зохион байгуулж байна. 09.00-16.00 цагийн хооронд зохиогдож буй тус өдөрлөгийн албан ёсны нээлтийн ажиллагаа 11.40 цагт эхэлсэн бөгөөд нээлтэд ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл болон бусад албаны хүмүүс оролцсон байна.
й
"Нээлттэй хаалганы өдөрлөг”-т тус яамны харьяа соёл урлагийн бүх байгууллага оролцож, өөрсдийн уран бүтээлийн дээжүүдээс бүрдсэн тоглолт зохион байгуулж, үйл ажиллагаагаа сурталчлан таниулж байна. УДБЭТ-ын хамт олон дэлхийн сонгодог болон монголын шилдэг уран бүтээлийн дээжээс толилуулж буй. Тэд 51 дэхь уран бүтээлийн улиралд шинээр бүтээсэн болон сэргээн тавьсан уран бүтээлийн тухай үзэсгэлэн, тоглолтуудын хуваарь зэргээ дэлгэн үзүүлж байгаа аж.
ый
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ