С.Ганбаатар: 184 тэрбум төгрөгөөр Mонголын ард түмнийг хохироолоо
Өнөөдөр Төрийн ордоны В танхимд УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн татварын асуудлыг хариуцсан ажлын хэсгийнхэнтэй уулзсан юм. Энэхүү уулзалтад Татварын Ерөнхий Газрын дарга Т.Батмагнай, Сангийн яамны хэлтсийн дарга Ж.Ганбат болон ТЕГ-ийн Маргаан таслах зөвлөлийн гишүүд оролцлоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгой компани Монгол улсад татвар болгон 130 сая ам.доллар төлөх ёстой байсан ч 30 сая ам.долларын татвар төлөхөөр болсон байна. Ямар учраас энэхүү татварын хөнгөлөлт эдлүүлэх гэж байгааг ажлын хэсгийнхэнээс тодруулахыг зорьсон ч Монгол Улсын татварын хуулинд зааснаар хувь компани, хуулийн этгээдийн татварын асуудлыг хувьцаа эзэмшигчдэд л танилцуулна. Бусад тохиолдолд нууцын зэрэглэлд хамаарна. УИХ гишүүн хүссэн асуудлаараа зөвхөн мэдээлэл авч болно. Харин баримт шаардах эрхгүй хэмээн тайлбар өглөө. Оюутолгойн анхны хөрөнгө оруулалтын үед татвар дутуу төлсөн болон бусад санхүүгийн зөрчил гаргасан хэмээн "Оюутолгой” компанид татварын байгууллагаас 130 сая ам.долларын акт тавьсан байдаг. Гэвч "Оюутолгой” компани болон түүний 66 хувийг эзэмшигч "Туркойз хилл” компани уг актыг хүлээж аваагүй аж. 130 сая ам.долларын татвартай холбоотой энэхүү асуудлаар УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцсанаа хүргэж байна.
s
-Оюутолгойн татварын хэмжээг бууруулж 130 сая ам.долларыг 30 сая ам.доллар болгосон гэж байна. Та өнөөдөр холбогдох ажлын хэсэгтэй уулзлаа энэ талаараа тодруулаач?
-Өнөөдөр би бие даагчдийн зөвөлөлийг төлөөлөн мэдээлэл хийж байна. 2012 оны сонгуулиар маш олон хүн Оюутолгойн асуудлыг ил тод болгож, ард түмэнд ашигтай болгоно гэж ярьж гарч ирсэн. Гэтэл одоо зөвхөн бие даагчдын зөвлөл, өөр хэдэн гишүүн л энэ талаар ярьж байна. Бусад нь таг болсон. Би Төсвийн байнгын хороонд Оюутолгойн асуудлаар ажлын хэсэг ахлаад явж байгаа. 130 сая ам.доллар буюу өөрөөр хэлбэл 263.7 тэрбум төгрөгийг Монгол Улс 2014 оны татвартаа авах байсан. Энэ мөнгийг татварт авахын тул улсын байцаагч нар хоёр жил Оюутолгойд шалгалт хийж ажилласан. Монгол улс төртэй, төрийн зүтгэлтэнтэй гэдгээ харуулаад энэ мөнгийг авна гэсэн акт гаргасан. Гэтэл энэ мөнгийг Татварын Ерөнхий Газрын дарга Т.Батмагнай, Сангийн яамны хэлтсийн дарга Ж.Ганбат гэх хүмүүс нуун дарагдуулж 30 сая болгосон байна. Цаана нь 184 тэрбум төгрөгөөр монголын ард түмнийг хохироолоо гэж үзэж байна. Энэ асуудалтай холбоотой мэдээллийг би авая гэж би хэлсэн. Өнөөдөр өглөө надад мэдээлэл ирсэн. Энэ мэдээлэлд дурьдсанаар нууцлалын зэрэгтэй. Оюутолгойд л өгнө гэсэн.
sa
Би УИХ-ын гишүүн. Хуулиараа ямар ч мэдээллийг авах ёстой. Ард иргэдээ төлөөлөөд энэ асуудлыг ярих ёстой, мэдээлэл авах эрхтэй. 130 сая ам доллар 30 сая ам доллар болсоноор цаана нь 100 сая ам доллар буюу 184 тэрбум төгрөг үлдсэн гэсэн үг. Энэ мөнгөөр багш, эмч нарын цалинг, хүүхдүүдийнхээ хоолны мөнгийг, тэтгэврийн насны хүмүүсийнхээ тэтгэмжийг нэмэгдүүлэх боломж. Энэ боломжийн төлөө Татварын маргаан таслах комиссын протокол шийдвэр, аудио бичлэг зэрэг бүх мэдээллийг авъя гэсэн. Татварыг бууруулсан нь үнэхээр болохгүй зүйл гэдгийг ил гаргахыг зорьсон. Энэ мэдээллийг ил тод болгож, 34 хувийг нь эзэмшиж байгаа монголын ард түмэнд тодорхой болгохыг хүсч байна. Тиймээс ирэх долоо хоногт сэтгүүлчдийг байлгаж байгаад Оюутолгойд шалгалт хийсэн 24 улсын байцаагч болон төрийн төлөө үнэнчээр ажиллах боломжийг өгөхгүй байгаа Татварын Ерөнхий Газрын дарга Т.Батмагнай, Сангийн яамны хэлтсийн дарга Ж.Ганбат а нарыг байлгаж байгаад ард түмэнд нээлттэй мэдээлнэ. 100 сая ам.долларыг хүчингүй болгоно гэдэг нууцаар шийддэг асуудал биш. Авлигатай тэмцэх газарт өгнө. 130 сая ам.долларын акт яагаад 30 сая болоод буурсан бэ гэдэг асуултад хариулт алга. Эсвэл байцаагч нар ямар асуудлыг алдаатай тооцоод буруу акт тавьсан юм бэ гэдэг тайлбар алга. Эдгээр асуудлаас болоод Монгол Улс татвараа авч чадахгүй байна. Үнэндээ Оюутолгойгоос бид татвар авахгүй болчитхлоо. Жишиг тогтчихлоо. Бусад уул уурхайн компаниуд энэ асуудлыг дууриаж давтвал Монгол Улсад цэцэрлэг сургууль, эмнэлэг, ажлын байрны асуудал маргаантай болно. Үндсэн хуулиар Оюутолгой ард түмний өмч гэж заасан. Энэ асуудлыг хэдхэн хүн мэдээд Оюутолгойн хамгаалагч болж нууж байгаа, тэдэнд ашигтай байдлаар шийдвэрлэсэн тухай ил тод болгох гэсэн УИХ-ын гишүүнд мэдээлэл өгөхгүй байна.
s
-Үндэслэлээ юу гэж тайлбарлаж байгаа вэ?
-Хуулинд УИХ-ын гишүүнд татварын аливаа асуудлаар мэдээлэл өгнө. Харин компанийн нууцыг ил болгосон татварын баримт өгнө гэсэн заалт байхгүй. Баримт материалыг УИХ-ын гишүүнд өгөхгүй гэж байна. Тэр хуулиа аваад ир гэж ганц хуудас тайлбар ирүүлсэн. Энэ хуудсан дээр нь зөвхөн Оюутолгойн хувьцаа эзэмшигчдэд баримт гаргаж өгнө. Ард түмний төлөөлөлд өгөхгүй. Хэрэг маргааныг зөвхөн оролцогчид буюу хувьцаа эзэмшигчид танилцах эрхтэй гэж бичсэн байна. Бид ч гэсэн маргаанд оролцож байгаа. Ард иргэд 34 хувиа төлөөд маргаанд оролцож байгаа ш дээ. Би Оюутолгойг гар гэж ерөөсөө хэлээгүй. Шударга байж, ард түмэнд ашигтай байгаа ч гэж байна. Өчигдөр Оюутолгойн гэрээг үзэсглэсэн өдөр. Таван жилийн өмнө уг гэрээг үзэглэхэд монголчууд 10 мянган ажлын байртай болно гэж бодож байсан. Бид төсвийн 30 хувийг ам.доллараар бялхуулна гэж итгэж байсан. Гэтэл бодит байдал дээр ямар байна вэ. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэр хаалтын ажиллагаагаа зарлаад байгаа. Хамгийн үржил шимгүй үе рүүгээ орчихсон явж байна. Гэтэл Эрдэнэт төсвийн 80 хувийг бүрдүүлсэн хэвээрээ л байна. Багш, эмч нар, цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг Эрдэнэт дангаараа даасан хэвээрээ л байна. Оюутолгойн алтыг нь оролцуулаагүйгээр зөвхөн зэсээрээ Эрдэнэтээс дөрөв дахин их нөөцтэй. Гэтэл өнөөдөр Монголын талд 130 сая ам долларын татвар төлөөч ээ гэж Сангийн яам хэлэхээр өөдөөс нь 30 сая төгрөг өгнө гэж байна. Татварын Ерөнхий Газрын дарга Т.Батмагнай, Сангийн яамны хэлтсийн дарга Ж.Ганбат нар бүгдээрээ тэдний гар хөл болсон нөхөд өнөөдөр энэ асуудлыг ууханй тас хүлээн зөвшөөрч байгаа нь Оюутолгой, Рио тинтогийн бодит дүр төрх. Далд уурхайн 4-5 тэрбум орж ирэхээр яригдаад байгаа. Манай улс төрчид маш их мөнгөний сонирхолтой хөдөлгөөнд орчихсон байна. Тэгэхдээ шударга гишүүд олон байгаа.
-Тэгэхээр 100 сая ам.долларын хөнгөлөлт нь Татварын ерөнхий газрын шийдвэр гэсэн үг үү?
- Сангийн яамны оролцоотой Татварын ерөнхий газар болон Маргаан таслах комиссын шийдвэр. шийдвэр. Энэ шийдвэрийнхээ протокол, мэдээллийг авъя л гэсэн. Гэтэл эдгээр зүйлүүдийг УИХ-ын гишүүнд өгөхгүй ээ гэж байна. Яагаад. Яагаад вэ гэвэл оролцогч нарт нь өгнө гэж хуульчилсан гэж байна. Би ойлгохдоо энэ Оюутолгой Үндсэн хуулиар ард түмний өмч. Ард түмнийг төлөөлж байгаа УИХ-ын гишүүн хуулиараа энэ мэдээлийг авах эрхтэй. Энэ мэдээлийг өгөхгүй гэж байгаа нь ашиг сониорхолын зөрчилтэй хүмүүс зувчуулсан гэсэн үндэслэл болж байгаа юм.
sa
-Татварын хөнгөлөлтын тухай шийдвэр яагаад улсын нууцад хамаарч байгаа юм бол. Энэ нь хуулинд нийцнэ гэж үзэж байна уу?
-Би Татварын Ерөнхий Газрын дарга Т.Батмагнай, Сангийн яамны хэлтсийн дарга Ж.Ганбат нарыг Оюутолгойн улаан хамгаалагчид битгий байгаасай л гэж бодож байна.
sa
-Цаашид энэ асуудлыг ил болгохын тулд яаж ажиллах вэ?
-Энэ асуудлаар ямар ч байсан ирэх долоо хоногт Оюутолгойд улсын байцаагчаар хоёр жил ажиллаж төрийн өмнөөс зүтгэсэн тэр хүмүүсээ оролцуулаад гаргасан акт татварыг нь няцаагаад байгаа асуудлыг ил болгоно. Дахин ярилцана. Ярилцаад үл ойлголцоод монголын ард түмнийг хохироогоод байвал АТГ-д өгөхөөс өөр аргагүй болно.
as
-Өөрөөр хэлбэл Татварын ерөнхий газрын удирдлага нь байцаагч нарынхаа шийдвэрийг буруу байна гэж үзээд 100 сая ам.долларыг хөнгөлчихлөө гэж ойлгож болох уу?
-Би тэгж ойлгож байна. Байцаагч нартаа өөрсдийнхөө гаргасан актаа хамгаалах, үндэслэлээ хамгаалах нөхцллийг бүрдүүлж өгөхгүй байна. Тэр хүмүүс нь ирсэнгүй.
a
-Валютын ханш өсөж, ард түмний амьдрал хүндэрч байна. Энэ чиглэлээр ямар ажил хийе гэж бодож байна?
-Энэ намрын чуулганаар бие даагчдын зөвлөлөөс Монгол банк яагаад валютын ханшаа алдчихав. Монгол банк энэ асуудлаар УИХ-д тайлангаа тавиач ээ гэж УИХ-ын даргад хандаад байгаа. Валютын ханш алдсанас болж, тэтгэвэр тэтгэмжийн 40 хувь үндсэндээ алдагдчихлаа. Энэ асуудлаар МҮЭХтой хамтран тэмцэхээс өөр аргагүй болсон байна. Ард түмний амьдрал үнэхээр хүндэрч байгаа. 1.5 тэрбум ам долларыг зээлж болно. Үүгээрээ ядаж нэг хадаасаа хийчихдэг үйлдвэр бариач ээ гэж Бие даагчдын зөвлөлөөсхэлж явна. Нефт боловсруулах үйлдвэр 670 сая ам.доллар, Гангийн үйлдвэр 650 сая ам.доллар. Энэ хоёрыгоо барьчихвал монголоос хоёр тэрбум долларын нефть болон арматур хилээр нэвт гараад явдаг байдал арилж, монголд шингэж үлдэнэ. Энэ хэрээр монголд ажлын байр нэмэгдэнэ. Үүнийг д бид хоёр жил шахаж шаардаж явна.
a
-Засгийн газрын бүтцийн асуудалд бие даагчдпийн зөвлөл ямар байр суурьтай байгаа вэ? -Бие даагчдын зөвлөл энэ асуудалд хандахдаа бүтэц ярихаасаа өмнө Засгийн газар яг юу хийх гээд байгаа юм. Энэ ирж байгаа хоёр жил юу хийх вэ гэдгээ тодорхойлж, дараа нь хийх гэж байгаа зүйлдээ зориулж бүтцээ өөрчилж болно. Бүтэцдээ тааруулан хэр шудрага, хэр боловсролтой юм, ямар мэргэжилтэй хүн байх вэ гэдэг шалгуураа ярих ёстой. Гэтэл өнөөдөр бүлэглэл фракцын наймаагаа ярьчихаад, наймаанаасаа үүдэж бүтцээ яриад, бүтцээсээ үүдэж юу хийх вэ гэдгийг ярина гэдэг бол маш өрөвдмөөр байдалд Монгол Улс орж байна гэсэн үг. Ямар ч байсан бид ард иргэдийнхээ дуу хоолой болж шийдвэр гаргалтад нөлөөлөх болно.
sa
d
П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ