Хүүхдийн тоглоомын талбай гарааш болох уу эсвэл...
2015-03-10

Нийслэлийн Баянгол дүүргийн зургаадугаар хороо 10 дугаар хорооллын 43, 44 а, б байрны дунд орших, тус байрны оршин суугч хүүхдүүдийн тоглоомын, настнуудын нарлах талбайг “хулгайлах” гэж байна. Тэрхүү талбайд дээрээ хүүхдийн тоглоомын талбайтай 60 машины дулаан гарааш барих гэнэ.

б

Уг нь “Абсалют ган констракшн” компанийн 60 машины газар доорх гарааш барих ажил энэ газарт бус 44 а, б байрны урд буюу 98 дугаар цэцэрлэгийн ард байхаар төлөвлөгдөж, оршин суугчдыг судалгаа авах нэрийдлээр хуурч, гарааш барихыг зөвшөөрүүлэх гарын үсэг цуглуулсан гэнэ. Үүнийг 44 байрны оршин суугч Ц.Ганхуяг эсэргүүцэж, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт /НЕТГ/ оршин суугчдын гарын үсгийг хүчингүй болгож, газар доорх гарааш барих ажлыг зогсоож өгөх гомдол гаргасныг хүлээн авч НЕТГ-ын Барилга хот байгуулалтын хэлтсийн /БХБХ/ архитектур н.Батцолмон 98 дугаар цэцэрлэг болон байрны оршин суугчдын төлөөлөлтэй уулзаж барилгын ажлыг түр зогсоож, шийдвэрлэжээ.

б

Гэтэл газар доорх гарааш барих газрын байршлыг өөрчилж, 43, 44 а, б байрны дундах хүүхдийн тоглоомын талбай болгон,  “Абсалют ган констракшн” компанийн нэр дээр бус иргэн н.Батмөнхийн нэрээр оруулсан нь НЕТГ-ын хурлаар оруулж дэмжигдсэн.  “Абсалют ган констракшн” болон иргэн н.Батмөнхийн цуглуулсан бүх материал зэрэг нь нэг ижил. Мөн манай “Далт” СӨХ-өөс оршин суугчдын гарын үсэг цуглуулах зөвшөөрөл авахдаа “Баян марз” гэдэг компанийн нэрээр авсан байсан ийм асуудалтай, “еэвэнгийн үлгэр” шиг юмыг НЕТГ-аас батлаад явуулчихсан байгаа юм. Оршин суугчид маргасан учраас энэ асуудлыг хамтран шийдвэрлэж өгнө үү гээд Засаг даргын хуулт зүйн хэлтэст өгчихсөнт байгаа гэж оршин суугчдын төлөөлөл Ц.Ганхуяг ярилаа.

б

Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Өнөөдөр гарааш барих зөвшөөрөл авсан иргэн н.Батмөнх ирсэн гэсэн ямар тайлбар өгч байна.

-Угаас “Абсалют ган констракшн” компани иргэн н.Батмөнх тэр “Баян марз” компани нар бол нэг л газар. “Абсалют ган”-ын хуучин зургаа барьчихсан одоо солиулна гээд явж байсан. Уг нь НЕТГ-аас зургийг шинэчилсэн үед л батламаар юм.

б

-НЕТГ-ын даргатай уулзсан гэсэн. Дүүргийн удирдлагуудад хандсан уу?

-Шууд НЕТГ-аас баталдаг учир тийшээ л очсон. Н.Нацагдорж, архитектор Д.Хан-Уул, н.Батцолмон нартай уулзсан. Хурлаар ороод дэмжсэн болохоор ямар ч аргагүй. Хуурамч гэж байгаа бол хуулийн байгууллагаар яв гэсэн. Энэ асуудлыг хүчингүй болсон А799 тогтоолыг барь шийдсэн. Магадгүй ирэх тав дахь өдөр буюу энэ сарын 13-ны НИТХ-аар энэ тогтоолыг хүчинтэй болгох гээд асуудлыг ингэж удаагаад байгаа байх. Энэ явдлыг дэмжээд байгаа нэг хүн НЕТГ-т байна. Биднийг авч хэлэлцэхгүй байгаа.

б

Хэрэв 43, 44 а, б байрны дунд орших талбайд гарааш барьчих юм бол тус байрны оршин суугчид тоглож наадах, нарлаж салхилах ямар ч талбайгүй болох юм. Мөн эргэн тойрон барилгатай учир салхи муутай байдаг. Үүн дээр газар доорх гарааш барьчих юм бол өдөржин угаар нь ойр орчмын агаарыг бохирдуулж, оршин суугчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Хажуу байрны доод талын 10-хан машины багтаамжтай гараашаас л өдөржин угаар үнэртэх юм гэж оршин суугчид дургүйцлээ илэрхийлж байсан. Мөн “ДП станц”-тай нэг метр хүрэх зайд орших энэ газар олон автомашинтай гарааш байж болоход зарим нь эргэлзэж буйгаа хэлж байв.

б

Иргэн Ц.Ганхуягийн хэлснээр тус байрнуудын “Далт” СӨХ-ны дарга н.Нарансайханыг тоглоомын талбайд газар доорх гарааш барих зөвшөөрөл өгсөн гэсэн. Харин тэрбээр үүнийг үгүйсгэж байсан юм. Тэрбээр “Манай удирдах зөвлөл хуралдаж өнгөрөгч оны 10 дугаар сарын 27-нд иргэдийн гарын үсгийг цуглуулж болно гэдэг зөвшөөрөл өгсөн. Тэд надад 11 сарын 29-нд материалаа танилцуулж, оршин суугчдын 73.2 хувь нь зөвшөөрсөн гэсэн. Тиймээс 44 а, б байрны урд буюу 98 дугаар цэцэрлэгийн ард 60 автомашины зогсоолтой дээрээ тогломын талбай бүхий иж бүрэн байгууламж байгуулахыг зөвшөөрч, шаардлагатай шинжилгээ судалгаа хийлгэж мэргэжлийн байгуулагуудаар зураг төсөв батлуулж, иргэд оршин суугчдын хүсэлтийг харгалзаж ажиллахыг дурдсан. Харин тоглоомын талбай дээр гарааш барих зөвшөөрөл өгөөгүй” гэв.

б

Харин энэ тухай нийслэлийн Ерөнхий төлөвлөөний газрын Барилга хот байгуулалтын хэлтсийн архитектор Д.Хан-Уул “Нийслэлийн Засаг даргын “Нийтийн эдэлбэр газар дор автозогсоол барих” гэсэн захирамж бий. Иргэн Батмөнх захирамжийн дагуу хүсэлт, өргөдлөө журмын дагуу өгсөн учраас дэмжигдсэн. Мөн журамд заасны дагуу самбар 20 хоног байрлуулсан. Харин иргэдийн гарын үсэг үнэн эсэхийг Тамгын хэлтэс дээр шалгаж байна. Тоглоомын талбайн дор гараж барих нь тухайн орчныг сайжруулна” гэдэг тайлбар өгсөн юм.

б

10 дугаар хорооллын 43, 44 а, б байрны хүүхдийн тоглоомын талбай газар доорх гарааш болох уу эсвэл...

б

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
газар доорх авто машины дулаан граж барих гэж байгаа юм байна лээ. энэ ганхуяг гэдэг хүн оршин суугчдад авто машины ил зогсоол барина гэж хэлээд байсан хүн шүүдээ. байрны гадаа зөндөө машин хонодог. уул нь дулаан гражтай болчихвол зүгээрсэн. хэт туйлшрах хэрэггүй байхаа.
2015-03-10
unen baidal:
tehnik ediin zasgiin undeslel, sanhuujilt iig n harah heregtei. hudlaa orontsog chanargui novshiin yum bariad dundaas n mongo *dag arga daa. neg l ih yum hiij ogno gesen uls.
2015-03-10
зочин:
11-р хороололд барьсаныг очоод уз заваарсан юм байналээ нэг хэсэг луйварчингууд хаана юу байна. шинэшилж олоод хуучнаас нь дордуулдаг ийм юмыг олж ард тумэнд баатар балж харагдах гэсэн хун нь дуурэгт эсвэл хотод сонгогдсон жижиг эруугийн элемент байдаг атг сайн ажиллах хэрэгтэй
2015-03-10
гараашаа аваад зайлаа:
гарааш барих нь буруу ш дээ,мөнгө цагаан нүд улаан гэгчээр,доороо гарааштай тоглоомын талбай бол ёстой тэнэг шийдэл байна лээ шүү,бөөн хор бөөн осол,1р хороололд манай хамаатны гадна баригдсан байгааг нь харсан ёстой жинхэнэ жорлон,жинхэнэ ялгадасны үүр болсон,үнэр гэж авах юмгүй,за оршин суугчид минь бариулж болохгүй шүү,баригдах юм бол та нар өмхий * * ханхалж,угаартуулж алах шахсан орчинд амьдарна шүү,
2015-03-10