С.Баярыг АТГ-т шалгуулахаа мэдэгджээ
2015-04-20

Өнөөдөр “Гал үндэстэн”, “Хохирогчдын нэгдсэн холбоо”, “Их Монгол нэгдэл” төрийн бус байгууллагууд хамтран мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр тэд Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргаж байгаагаа мэдэгдлээ.

Тэдний мэдээлж буйгаар "С.Баярыг авлига хээл хахууль авч АНУ-д долоон үл хөдлөх хөрөнгө авсан,  2008 оны долоодугаар сарын нэгний үйл явдлыг зохион байгуулсан,  “Оюу Толгой”-н гэрээг Монгол Улсад ашиггүй байдлаар байгуулсан,  Ерөнхий сайд байх үед Монголд цөмийн хаягдал булшлах гэрээ байгуулагдсан гэх асуудлуудаар АТГ-т хандаж байгаагаа мэдэгдэж байна" гэжээ.

Харин энэ үеэр "Их Монгол Нэгдэл”-ийн тэргүүн  Ч.Мөнхбаяр  “С.Баярыг Оюу толгойн гэрээний хүрээнд 42 алдаа гаргасан гэж үзэж байгаа. Гэрээг байгуулж байх үед Монголчууд юу ч хийхгүй байсан ОТ Монголыг тэжээх болно гэж ярьж байсан. Гэтэл одоо Монголчууд ОТ-д  өртэй болчихоод байна. Энэ байдлыг хэн ч тайлбарлаж, хариуцлага хүлээхгүй байгаа. Тиймээс би мэдэж байна. Би хариуцна хэмээж байсан С.Баяр одоо хариуцлагаа хүлээх болсон” хэмээн ярьсан байна.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Чингис бондын асар хөрөнгийг үрсэн Н.Батбаяр, Н.Алтанхуяг 2 г дээр нь нэмчих, тэгвэл шударга харагдана
2015-04-21
zochin:
хөрөнгө мөнгө завшсан нь мэдэхгүй. харин оюутолгойн асуудлаар хариуцлага хүлээлгэх хэрэгтэй
2015-04-20
Zochin..:
Ingej ard tumniig heden bor tsaasnii bool bolgohoo bolih heregtei..Aliin bolgon bid gadniinhnii gar holbolj chadaltai Mongol humuusee helmegduuleh yum be..Hyatad, Oros 2 iin mongoor Enhbayar, Uyanga metiin humuus bolih heregtei..Oyutolgoi Oros,Hyataduud oroogui uchraas S.Bayariig uls tord dahin gargahgui gesen bodlogo..