”Автомашингүй өдөр”-өөр нийтийн тээврийн чиглэл өөрчлөгдөнө
2015-06-02

 

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/121 дүгээр захирамжаар баталсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд жил бүр зохион байгуулагддаг “Улаанбаатар марафон-2015”  06 дугаар сарын 06-ны өдөр болно. “Улаанбаатар марафон-2015”-ын  үйл ажиллагаатай холбоотойгоор Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжаар үйлчилгээ үзүүлдэг нийт 51 чиглэлд өөрчлөлт оруулж, нийтийн  тээврийн нийт 676 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллахаар төлөвлөлт хийгдээд байна.


Гол гудамж замууд хаагдах үед 06 сарын 06-ны “Автомашингүй өдөр”-өөр чиглэлийн үйлчилгээ Их тойруу, Намъяанжугийн гудамж, Нарны зам, баруун 4 зам, нарны гүүрээр үйлчилнэ. Энхтайваны өргөн чөлөөний зам хаагдах тул тухайн өдөр цахилгаан тээврийн хэрэгсэл буюу троллейбусны Т:2 "ХМК - Офицеруудийн ордон", Т:3 "3.4-р хороолол  - БММЗ", Т:4 "Вокзал - Ботаникийн цэцэрлэг", Т:5 "Офицеруудын ордон - 3,4 хороолол" чиглэлийн үйлчилгээ зогсоно гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин