Явган замын нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан болно Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан байна Аюултай ачааг тээвэрлэхдээ мэргэжлийн байцаагчийн дүгнэлт, зөвшөөрлийг авах ёстой Төрийн ордны албан хаагчдад үйлчилж байсан нийтийн тээврийн автобусыг зогсоохоор болжээ Көүч, Багш Жаргаа: Хүн сэтгэл зүй, далд ухамсрынхаа хүч, нөөц бололцоог ашиглаад, биеэ эдгээж болно Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 8-наас ирэх сарын 1-ний өдөр хүртэл түр хааж, бохирын шугамыг шилжүүлнэ Барилгын гадна фасадын чанар, стандартыг Монгол орны эрс тэс уур амьсгалд нийцүүлнэ ХААН Банк ХАА-н салбарын кластерийн сүлжээнд оролцогч талуудтай санамж бичиг байгууллаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын томоохон гүүр, туннелийн байгууламжтай танилцлаа
Хиймэл дагуулын тусламжтайгаар адуугаа алсаас хариулах боломжтой
2015-11-25

Адуунд байршил дамжуулагч суулгаж, малчид, гэртээ сууж байгаад л адуун сүрэг нь хаана бэлчиж яваа тухай мэдээллийг гар утсандаа хүлээн авах боломжтой болсон гэнэ. Чухамдаа адуундаа мордож биш, утсандаа ирсэн мессежээр хариулдаг болж байгаа юм байх. Юм хөгжинө өө гэж... Энэ талаар тодруулахаар “Споттер” ХХК-ийг зорьж очиж, оператор Б.Батцэцэгээс тодруулга авлаа.

 

-Адууны  байршлыг дамжуулдаг төхөөрөмж гэхээр сонин байна л даа? Учрыг нь тайлбарлах уу?

 

-Манай компани 2014 онд Английн “ГлобалСтар-Спот” компанийн өргөн хэрэглээний байршил дамжуулагч “Споттер” төхөөрөмжийг Монголын нөхцөлд амжилттай туршиж, Монгол дахь албан ёсны нэмэлт үйлчилгээ үзүүлэгч байгууллагаар сонгогдон ажиллаж байна. “Споттер” гэдэг бол байршил дамжуулдаг төхөөрөмж. Уг төхөөрөмжийг адуун сүргийн аль нэгнийх нь дэлэнд, дээш нь харуулан тогтоодог. Ингэснээр байршлын мэдээллийг хиймэл дагуулын тусламжтай, 5-60 минутын давтамжтайгаар хүлээн авч боловсруулан малчдад мэдээлдэг.     

 

-Байршил дамжуулдаг гэхээр адуу, малны арьсанд тавьдаг “Чип”-ээс ямар ялгаатай вэ?

-“Чип” бол зөвхөн төхөөрөмж байршуулсан тухайн адууны  мэдээллийг л агуулдаг бөгөөд агуулсан мэдээллийг нь тусгай уншигчаар харах боломжтой. Мөн байршлын талаарх мэдээллийг хүлээж авдаггүй бас дамжуулдаггүй. Харин “Споттер” бол заавал тусгай уншигч шаардлагагүйгээр өөрийн байршлаа тодорхойлж, мэдээллээ интернет, гар утасны сүлжээ рүү дамжуулж чаддагаараа онцлогтой.

 

-Харахад их л жижигхэн юм. Тэгэхээр адуунд хэрхэн тогтоож, эргээд эзэнд нь яаж мэдээллэнэ гэсэн үг вэ?

-Тусгай ширэн гэр бүхий хүзүүвчний тусламжтай адуунд тогтооно. Холбирохгүй байлгах үүднээс хүндрүүлэгч бэхэлсэн байгаа. Төхөөрөмж адууны байршлыг тогтоосны дараа уг мэдээллээ холбооны хиймэл дагуул руу дамжуулна. Хиймэл дагуулын антенууд мэдээллийг авсны дараа интернетийн сүлжээг ашиглан манай сервер руу илгээнэ. Серверт ирсэн мэдээлэлд бид дүн шинжилгээ хийсний дараа мэдээллийг малчны интернетийн цахим хаяг болон  гар утас руу мессежээр дамжуулдаг байгаа.

 

-Малчид тэр бүр интернет ашиглах боломжгүй. Мессеж уншиж чаддаггүй иргэд цөөнгүй байгаа шүү дээ. Энэ тохиолдолд яах вэ?

-Хиймэл дагуулын тусламжтайгаар боловсруулагдаж бидэнд ирсэн мэдээллийг тухай бүрт нь адууны эздэд дамжуулдаг. Таны хэлж байгаачлан эдгээр үйлчилгээг авах боломжгүй тохиолдолд манай компанийн мэдээллийн операторууд утсаар холбогдож мэдээллийг дамжуулах юм. Мөн автомат хариулагч ажиллуулдаг.

 

 

-Адуу их хол бэлчсэн тохиолдолд мэдээлэл дамжуулах боломжтой юу?

-Хиймэл дагуулын сүлжээ ашиглах учраас ямар ч тохиолдолд мэдээллийг дамжуулна. Малчны манайд бүртгүүлсэн гар утас сүлжээтэй байгаа тохиолдолд адуу хаана ч бэлчиж байсан саадгүй хүргэнэ. Харин төхөөрөмжийг байрлуулсан адуу, сүргээсээ салаад явчихвал бусдынх нь мэдээллийг дамжуулах боломжгүй болох учраас азарганд нь зүүх нь зүйтэй.

 

-Тэгвэл малын хулгайгаас урьдчилан сэргийлж чадах болов уу?

-100 хувь малын хулгайгаас хамгаална гэж манай компани баталгаа өгч чадахгүй. Төхөөрөмж зөвхөн өөрийнхөө байршлын мэдээллийг дамжуулах үүрэгтэй. Харин салхи шуурганд уруудсан адуугаа хайж түлш, шатахуунаа дэмий үрэхээс сэргийлж, цаг хугацааг хэмнэх ач холбогдолтой.

 

-Байршил дамжуулагчийн үнэ өртөг хэд вэ?

-Төхөөрөмжийн үнэ нь 220 мянган төгрөг. Харин нэг жилийн үйлчилгээний төлбөр 440 мянган төгрөг. Эхний жил нийлээд 660 мянган төгрөг төлөх ч дараагийн жилээс зөвхөн үйлчилгээний төлбөрийг төлнө.

 

-Үйлчилгээний төлбөр жилд 440 мянга гэхээр үнэтэй санагдлаа?

-“Споттер” ХХК Монголын хэрэглэгчдэд хамгийн хямдаар адууны байршил дамжуулагчийг санал болгож байгаа.

 

-Манайд нэвтрээд жилийн хугацаа өнгөрсөн байна. Одоогоор хичнээн малчин худалдан аваад байна вэ?

-Одоогоор Завхан, Хэнтий, Сүхбаатар зэрэг аймгийн 60 орчим малчин худалдан авсан байгаа. Ашиглаж мэдэхгүй ч юм уу, мэдээлэл дамжигдахгүй байгаа тухай гомдол одоогоор ирээгүй байна.

 

Ярилцсанд баярлалаа.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ymar tom yum.zai ni bas oir suudag ed bna
2016-02-16
umshigch:
nuhursguur shulah arga geh yumuu daa
2015-11-26
zochin:
suuri une n bolj bn .uilchilgeenii hulsuu buuruulj olon hereglegchtei bolhoo oilgoogui buh aduuchin avj taaraa geed muruudsun yum bish biz ug n heregtei zuil bn .
2015-11-25
шгрхагхрр:
хэрэггүй хош шиг санагдав...
2015-11-25