Нөхөн төлбөрийг шийдсэний дараа Тостын нурууг тусгай хамгаалалтад авна
2016-01-28

Тост, Тосонбумбын нурууг улсын хамгаалалтад авах ёстой байтал Засгийн газар нөөцөд авах тогтоол гаргасан тухай шүүмжлэл гараад буй. Үүнд Уул уурхайн сайд Р.Жигжид “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлын үеэр  тайлбар хийлээ.

 

Тэрбээр “Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дүгээр заалтад заасан газрыг тусгай хамгаалалтанд УИХ-ын тогтоолоор авах эрх зүйн үндэслэлтэй байдаг.Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтанд авахын өмнө бэлтгэл ажлыг хангах үүднээс тухайн бүс нутагт 2003-2009 онд олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрүүдийн асуудлыг цэгцлэх зорилгоор Засгын газрын тогтоолоор нөөцөд авсан. Нөөцөд авснаар тухайн талбайд олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааг хязгаарлаж байгаа ба энэ талбайд хайгуулын болон ашиглалтын тугсай зөвшөрөл шинээр олгохгүй юм.

 

Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтанд авсан тохиолдолд тухайн бүс нутагт олгогдсон ашигт малтмалын хайгуулын 7 тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд Засгийн газраас нөхөн төлбөр олгоно. Эсвэл ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу өөр газар тусгай зөвшөөрөл олгох шаардлага гарж байгаа. Иймд дээрхи тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой нөхөн төлбөрийн асуудлыг шийдсэний дараа Тост, Тосон бумбын нурууг Улсын тусгай хамгаалалтанд авах боломжтой” хэмээв.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ninja hudrees ni salgaj bolowsruulalt hiij chadahgui..!!! gol bolohgui baigaa asuudal ni UiL AjiLLagaaNii zardal ni l bna heterhii undur bna..!!! belen Boroo Gold deer barigdsan UIldwer deer bolowsruulalt hiih gej baij..!!! ter chini odoo Oyut Tolgoi shig bolowsruulah uildweriin buteen baiguulalt baihgui l gesen ug..!!!!!
2016-01-29
Зочин:
сэтгэлийн гэхээсээ түмнээ хуулиа хүндлэхгүй,мэдэхгү-мэдүүлэхийг хүсэхгүйгээр шууд л элдэв долоон хэрүүлийн үг гаргаж гишүүдийн нэр төрийг гутаагчидыг эрх бид дотроо боддог баймаар?Гэвч үгүй юмаа?Нэг бол материал цуглуулах хөлснийхөө хүний үгээр, нэг бол ямарч судалгааны баггүйгээр ажилдаг бие даагчид дахин гарахын хэрггүй юм бна.Дахиад чадах ч үгүй ямар сайндаа УИХ-ын ги шүүний нэрээр түрий барь намын дарга болох бэ дээ?Тэр нь тэгээд бүрэн төгссөн сургуульгүй,өнөөдрийн хэмжээнд мэдлэг хэрэггүй гэж байгаа нь элссэн-толгойлсон намаа,гишүүдийг доромжилж байгаа хэрэг биш үү??Тэр нам ч гэсэн олны хүчээр гарах гэж ажил хийсэн шүү дээ??МАН-хан ярих бүртээ аль нэг болохгүй саармагжуулах дараа нь өөрсдөө хийсэн болох гэж хэт улайрч хэрүүлд бэлдсээр төр түмэн олны маань нэр төрийг гадныханд ч муутгаад авлаа??Залуус маань ийм иэнэг намуудын талаар эрх биш нэгийг бодож яваа байлгүй дээ??
2016-01-28
Зочин:
Yag hezee shiideh be ug ni Baigali orchnii yam ajliin heseg garaad asuudliig tsegtselsnii daraagiin shat uul uurhain yam baimaar yum
2016-01-28