Утааг багасгах урагштай арга олдохгүй байна

img

Гэрэл зургийг MPA.mn

 

Бид хүйтний улирал дөхөхөөр л утааг “устгаж” чадсан эсэхээ нэхэн санадаг. Манай улсын агаарын бохирдол, утаа сүүлийн дөрвөн жилд 26 хувиар буурсан гэх албаны мэдээлэл байна. Энэ нь “Сайжруулсан зуух”, “Сайжруулсан түлш” төслийн гавьяа гэх. Гэсэн ч утаа нь амьсгалын болон зүрх судасны өвчлөлийн гол шалтгаан болсон хэвээр байна. Олон өвчний үүтгэл нь утаа гэдгийг эмч нар онцлон тайлбарласаар. Зөвхөн агаарын бохирдол, утаанаас болж жилд 130 хүүхэд, 1400 насанд хүрэгч элдэв өвчнөөр өвчилж, нас барж байна гэсэн судалгааг Анагаахын шинжлэх ухааны их сургууль, Канадын Саймон Фрайзерийн сургуультай хамтран гаргажээ. Мөн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн судалгаагаар хүн амын тэргүүлэх өвчлөлд агаарын бохирдлын шалтгаант өвчлөл тэргүүлж байгааг онцолсон байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн жилүүдэд том тоотой хөрөнгө зарцуулсан утаатай тэмцэх төсөл, хөтөлбөрүүд үр дүнд хүрээгүй, өвчин үүсгэгчийг нь  устгаж дөнгөөгүй гэсэн үг. Тэгвэл энэ жил утаатай хэрхэн тэмцэх бол.

 

Сайжруулсан зуух тараахгүй

 

Улаанбаатар хот дахь гэр хорооллын түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлахын тулд бүрэн шаталттай зуух нэвтрүүлсэн. Дараа нь түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлан агаарт бохирдол бага ялгаруулдаг түлшээр сольсон. Уг төслийг Мянганы сорилтын сангийн дэргэдэх “Цэвэр агаар” төсөл, Дэлхийн банкны

дэргэдэх “Улаанбаатар цэвэр агаар” төсөл болон Засгийн газар хэрэгжүүлсэн. Ингээд агаарын чанарын хамгийн их бохирдолтой хэсгээс эхлэн сайжруулсан зуухаа түгээсээр нийслэлийн 175 мянган өрхөд сайжруулсан зуух түгээсэн байдаг. Энэ нь нийслэлийн гэр хорооллын 97.6 хувийг хангасан гэсэн үг. 175 мянган өрх сайжруулсан зуухтай болсноор гэр хорооллын орчмын бүсэд жижиг ширхэгтэй тоосонцор 30 хувь, өрхийн нэг жилийн түүхий нүүрсний хэрэглээ 17 хувиар буурчээ. Сайжруулсан зуухаар гэр хорооллын 97.6 хувийг хангасан тул цаашид энэ төслийг хэрэгжүүлэх шаардлагагүй болсон аж. Харин төслийн үр дүн 30 хувь байгаа нь иргэд тухайн авсан зуухаа хэрэглээгүй, бусдад худалдсан зэргээс болсон гэж албаны хүн тайлбарлав.

 

Сайжруулсан түлш үргэлжлэх эсэх нь шийдэгдээгүй байна

 

2011 оноос “Сайжруулсан түлшний төсөл” хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд Баянгол дүүргийн есөн хороог сайжруулсан түлшээр бүрэн хангахаар төлөвлөж байв. Гэвч есөн дүүргийн 12 мянган өрхийн 12 хувийг нь л сайжруулсан түлшээр хангаж чадсан аж. Энэ нь 36 мянган тонн түлш юм. Сайжруулсан түлшээр бүрэн хангаж чадаагүйн шалтгааан нь түүхий нүүрс нь сайжруулсан түлшнээс хямд үнэтэй байсан. Хоёр дахь шалтгаан нь сайжруулсан түлш үйлдвэрлэх технологийг манайд нутагшуулж чадаагүй. Тиймээс эрэлт байсан ч нийлүүлэлтээ бэлтгэж дөнгөдөггүй байв. Гуравдугаарт, түүхий нүүрснээс сайжруулсан түлш нь үнэтэй тул үнийн зөрүүг Засгийн газраас олгох шийдвэр гаргасан ч олголгүй удсан нь иргэдийг бухимдуулж байв. Энэ мэт шалтгаанаас болж төсөл өгөөжөө өгсөнгүй гэж албаны хүн хэлж байна. Гэхдээ сайжруулсан түлшийг цаашид үргэлжлүүлэн хийх эсэхийг хэлэлцэнэ гэв.

 

Хэрэв сайжруулсан түлшийг үргэлжлүүлэхээр болбол илүү боловсронгуй болгохын зэрэгцээ үнийн зөрүүг иргэдэд буцаан олгохдоо цаг алдахгүй байх тал дээр анхаарч ажиллана гэдгээ ч хэлж байлаа. Нийслэлийн нийт өрхийн 70 хувь нь түлшээ бөөндөж зэхдэг бол үлдсэн хувь нь жижиглэнгээр авдаг аж. Тиймээс сайжруулсан түлшээр гэр хорооллыг хангая гэвэл өвөл болохоос өмнө арвин нөөцтэй байх шаардлагатай болж байна. 

 

Өнгөрсөн жилүүдэд “Сайжруулсан зуух” төсөлд Мянганы сорилтын сангаас 33 сая ам.доллар, Дэлхийн банкнаас 4.5 сая ам.доллар, Улсын төсвөөс 13.1 тэрбум төгрөг, “Цэвэр агаар” сангаас 26.1 тэрбум төгрөг зарцуулжээ. Тухайн зуухыг 400 орчим мянган төгрөгөөр борлуулсан. Үүний 60-90 хувийг олон улсын байгуулага болон улсаас гаргасан гэсэн үг юм. Үр дүн нь 30 хувьтай.

 

Харин сайжруулсан түлшинд 3.2 тэрбум төгрөг зарцуулжээ. Гэвч төлөвлөсөн хэсгийн 12 хувийг л хангасан. Өөрөөр хэлбэл, хэдэн зуун тэрбум төгрөгийг утаанд зарцуулжээ.

 

Ажлын үр дүн чухал ч муу дүн гарсанд хэн буруутай нь чухал биш. Одоогоор хүмүүсийн эрүүл мэндэд анхаарч ажиллах нь л нэн тэргүүний асуудал болоод байна. Гэвч бидэнд энэ асуудлыг шийдвэрлэх дорвитой арга алга. Албаныхан хүртэл “Өмнөх төслүүдийг сайн шалгамаар байна. Одоо хэрхэхээ ярилцаж байна” гэх тойруу тайлбар хэлж байгаа нь утааг багасгах, арилгах нь чухал бус, санхүүжилт, төсөв хөрөнгөө ахиухан гаргуулах, дэмжүүлэх нь л чухал бололтой гэмээр.

 

Улаанбаатар хотын агаарын чанарт 24 цагийн турш 14, аймгийн төвүүдэд 21 харуулын цэгээр хяналт тавьдаг байна. Эдгээр цэгт нүүрснээс ялгардаг хүхэр, нарийн болон том ширхэгт тоос, угаарын хий, азотын давхар исэлт зэрэгт тасралтгүй хэмжилт хийж байгаа аж. Хэдийгээр ийм багаж, хэрэглэслээр хяналт тавьж байгаа ч авч хэрэгжүүлсэн төсөл, ажлууд нь үр дүн муутай, ирэх өвөл ямар төсөл хэрхэн хэрэгжүүлэх нь бүрхэг байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
humuusiig bairand ikheer oruulah gazar.g eruuljuulekh bohir buyu il zadgai jorlongoos salah tulsh tulehgui boloh buh arga.g haih ged ajil zendee bnaa .....
2016-10-12
Зочин:
шатаж л байгаа бол утаа гарч л таарна даа. гэхдээ утаа гарахгүй шатдаг ганцхан түлш нь байгалийн хий байдаг. манайд уул нь их бий. даанч түүнийг мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүйд учир нь байна даа.
2016-10-11
uka:
yu soliortsgoogood baigaa yum be AN utaag ali hediinee 30 40 50 60 huviar ni bagasgachihsan shdee.....ulaanbaatar utaagui tseliigeed saihan baigaa... ene uvul utaagui uvuljinu.....
2016-10-11
uka:
yu soliortsgoogood baigaa yum be AN utaag ali hediinee 30 40 50 60 huviar ni bagasgachihsan shdee.....ulaanbaatar utaagui tseliigeed saihan baigaa... ene uvul utaagui uvuljinu.....
2016-10-11
ggg:
oron suuts barij l utaa arilah yostoi
2016-10-11
Yadaj avsan zuuhee uursduu heregleh heregtei shd:
unuudriiguu l bodohoos margaashaa bodohgui humuuseer duurch. Zuuh taraana zaraad idchihne esvel buruu gallana. Nuurs taraana gomdol gargaad Tusul heregjuulsen hunee shorond hiichihne. Tulsh taraana ed mungu idlee gej harana. Yum hiiheer hardana, muulna,haraana yaj iij bgaad zogsoochihno za tegeed uursduu avsan zuuhaa ch zuv gallachihgui bas zarj idne ingeheer yaj ger horoolol utaanaas salah yum be. Hunees l buruu haitsgaah yum. Am angaisan l humuus neg n ch neg shiidel gargaad ingeye tegye gej yarihgui shuu. Hiih n tsuun heleh n olon yum aa
2016-10-11
ӨӨРСДӨӨ ЮМ ХИЙЦГЭЭЕ:
АЖИЛ ХИЙСЭН ХҮМҮҮСЭЭ МУУЛЖ БОЛСОНГҮЙ БҮТСЭНГҮЙ ГЭЖ БААХАН БААЛСАН ТҮҮНИЙ ГОЛ ЖИШЭЭ НЬ НҮҮРС ТӨСЛИЙН ХҮМҮҮС ШОРОНД ХЭЛМЭГДЭЖ ОРСОН. ЗУУХНЫ ТӨСЛИЙГ МУУЛСААР БАЙГААД ЗОГСООСОН. АЖИЛ ХИЙЖ БАЙГАА ХҮМҮҮСРҮҮГЭЭ Л ЧИЧИРЧ ДАЙРАХААС БУС ЯДАЖ ӨӨРСДӨӨ ЗӨВ ХЭРЭГЛЭЭТЭЙ, ЗӨВ СЭТГЭХҮЙТЭЙ БОЛЦГООЁ ГЭЖ БОДОХГҮЙ ЮМ. АЖИЛ ХИЙСЭН БОЛГОН ОО МУУЛЖ ӨӨ ХАЙЖ ЭСЭРГҮҮЦВЭЛ ШОРОНД ХИЙГЭЭД БАЙХ ЮМ БОЛ ЭНЭ УЛС ОРОНД ЧИНЬ ХЭН АЖИЛ ХИЙХ ЮМ БЭ.
2016-10-11
Өөрсдөө хийхгүй байж хийсэн хүмүүсийг баална:
ЕР НЬ БИД ЭНЭ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨР ДЭЭР НЬ ГЭР ХОРООЛЛЫН НЭМЭГДСЭН БАЙДЛЫГ НЭГ ХАРАХ ХЭРЭГТЭЙ. УТАА ГЭЖ ЯРИАД БАЙГАА БОЛОВЧ УТААНЫ ГОЛОМТ ГЭР ХОРООЛОЛ ЖИЛ БҮР ӨСӨН ТЭЛЖ БАЙГААГ ЕР ЯРИХГҮЙ ЮМ. ХЭРЭВ БИД ГЭР ХОРООЛОЛТОЙГОО ТУЛАЛДВАЛ УТАА БИТГИЙ ХЭЛ ХӨРСНИЙ БОХИРДОЛТОЙГОО Ч ТЭМЦЭЖ ЧАДНА. ТА НАР БОДДОО 2009 ОНД 145,000 ӨРХ АЙЛ ГЭР ХОРООЛОЛД БАЙЖ ЭДГЭЭРИЙН 60 НЬ ГЭРТ БАЙЖ ГЭТЭЛ ОДОО 250,000 ӨРХ АЙЛ ГЭР ХОРООЛОЛД БАЙНА ГЭТЭЛ 60 НЬ ЭСЭРГЭЭРЭЭ ГЭР БИШ БАЙШИН БОЛЖ. ЖИЛД 15,000 ӨРХ АЙЛ ГЭР ХОРООЛОЛД НЭМЭГДЭЖ БАЙНА. 15МКВ ГЭР СУУЦУУД НЬ ДОР ХАЯЖ 50-150МКВ ТООСГОН БАЙШИН БОЛЖ БАЙНА. ТЭГЭХЭЭР ЭНЭ УТАА ЧИНЬ НЭМЭГДЭХГҮЙ ЯАХ ЮМ БЭ. СҮҮЛИЙН ХЭДЭН ЖИЛ ХЭРЭГЖСЭН УТААГҮЙ ЗУУХ, ГЭРИЙН ДУЛААЛГА БАС ТЭР НҮҮРС ХӨТӨЛБӨР ҮР ДҮНГЭЭ ӨГСӨН ГЭЖ БОДОЖ БАЙГАА. УТАА ИХЭССЭН ҮҮ ГЭВЭЛ ИХЭССЭН? ГАМШИГ БОЛСОН УУ ГЭВЭЛ ГАМШИГ БОЛСОН? ХАРИН ГЭР ХОРООЛОЛ ӨРГӨЖИН ТЭЛЖ ТОМОРСОНЫ ХЭРЭЭР УТАА НЭМЭГДЭХ БАЙСАНЫГ ЭНЭ МУУ НЭРТЭЙ ЛУУ ДАНСТАЙ ТӨСЛҮҮД НЭГ ЮМ ХЯЗГААРЛАСАН БАЙХ. ОДОО ТЭГЭД ХҮН МУУЛААД СУУХ БИШ ӨӨРСДӨӨ ЮМ ХИЙГЭЭЧЭЭ. НӨГӨӨ З
2016-10-11
Иргэн:
Өвлийн 3 сар Баянзүрх товчоо төмөр зам хоёроор орж ирж байгаа түүхий нүүрсийг нэг цэгт ушааж коксжуулах үйлчилгээ үнэгүй хийдэг болгож нэг ч портер үүний нүүрс хотууд оруулахыг хориглох хэрэгтэй юм. Энэ их олон улсын дэмжлэгийн мөнгөнөөс ганц угаах жижиг үйлдвэр Баянзүрхийн товчоон дээр барьчих аж чаддаггүй юм бэ. Миний бодлоор УБ утаа 50 хувь багасна
2016-10-11