ШУУД: ЗТХ-ийн дэд сайдад Л.Халтарыг нэр дэвшүүлжээ
МАН-ын удирдах зөвлөлийн хурал Ерөнхий сайдын өрөөнд өнөөдөр /2018.08.14/ хуралджээ. Хуралдаанаар ЗТХ-ийн дэд сайдын томилгооны асуудлыг хэлэлцсэн байна. Хурлаас гарсан шийдвэрийг танилцуулж, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарын хүмүүс мэдээлэл хийлээ.
Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт наймдугаар сарын 12-ны өдрийн 01:35 цагаас эхлэн усархаг аадар бороо орсны улмаас үер бууж Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 747 дахь км (Цомог-Айраг өртөө хооронд)-т төмөр замын суурь бүтэц үерийн усанд автсан. Үүний улмаас 286 дугаартай галт тэрэгний хоёр зүтгүүр, зорчигчийн гурав, тээшийн нэг галт тэрэг осолдсон.
Осолдсон галт тэргэнд нийт 328 зорчигч явснаас 146 хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, гэмтэл бэртэл авсан 56 хүнээс хүнд гэмтэлтэй хоёр, хүндэвтэр гэмтсэн. Энэхүү осолтой холбогдуулан ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ болон дэд сайд Б.Цогтгэрэл нар ёсзүйн хариуцлага хүлээж, ажлаа өгөхөө мэдэгдсэн.
МАН-ын Удирдах зөвлөлөөс ЗТХ-ийн дэд сайдын албан тушаалд Л.Халтарыг нэр дэвшүүлжээ. Л.Халтар нь төмөр замын салбарт тасралтгүй 25 жил ажилласан ажлын туршлагатай нэгэн аж.
Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ