Армян руу 30 хоног визгүй зорчино

img

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын ЕА-н 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр 9 дүгээр сарын 28-нд Бүгд Найрамдах Армян Улсын Гадаад хэргийн сайд Зограб Грачевич Мнацаканянтай хоёр талын уулзалт хийв.

 

 

Уулзалтын үеэр хоёр улсын Гадаад харилцааны сайд нар худалдаа, эдийн засаг, мэдээлэл, технологийн салбарт хамтран ажиллах, Далайд гарцгүй орны хувьд харилцан биенээ дэмжих талаар санал солилцов.

 

Уулзалтын төгсгөлд “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Армян Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурснаар хоёр улсын дипломат болон албан паспорт эзэмшигчид 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэв.

Эх сурвалж:ГХЯ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Бөх:
Очиж джьюдо үз. Монгол ялав.
2018-09-30
Балай юм:
Ард түмэнд наад дипломат, албан паспорт байдаг юм уу. Армян руу хэн очихов дэ
2018-09-30
zochin:
heetses shal demii opnyydryy visgui zopchood ch yax um bilee
2018-09-30
ZOCHIN:
AVILGACHIDIIG BAG BOLGOOD ELBEG ,M.ENHBOLD HOEROOR AHLUULAAD ARMYNLUU YVUULCHIH.
2018-09-30
armenichuud mongoliig uzen yaddag.bainga busdad ezlegdej darlagdaj yavsan ted turk mongolchuudiig bayrtaigaar tonilgoh bolno.delhiin shatariin avarga kasparov mongoliig hyatadad ug gej zugeer heleegui.tiishee yavah hereg ogt baihgui
2018-09-30
эрх:
ардчилсан намынхан бараг бүгд ийм паспорт эзэмшдэг бүздээ тэд зорчино биз
2018-09-30
said:
yugaa hutsaad baigaan be. singapore luu ali diwan garegiin omno visgui l baisan indonesia bas
2018-09-30