С.Эрдэнэ: Өр буурсан гэж ард түмний тархи угаадгаа боль

УИХ-ын намрын чуулган нээгдлээ. Нээлтийн дараа УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ зарим асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр эрх баригчдын хийж буй ажлыг "Өр авлага буурсан мэтээр ард түмний тархийг угаадгаа болимоор байна. Монгол Улсын гадаад өр 27.5 тэрбум ам.доллар хэвээрээ байгаа. Тэр дотроо Засгийн газрын өр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 3.5 тэрбум ам.доллараар өссөн. Гадаад өр өсөөд байхад төсвийн алдагдлаа нөхсөн үйл ажиллагаагаа өр дарсан мэтээр улс төрийн зорилгоор ажиллах зарчим байхгүй.
Өрийг өрөөр дарахгүй гэсэн нь хаана байна. Багш, ажилчдын цалинг нэмж чадахгүй байгаа хэрнээ оюутан сурагчдад тэтгэлэг өгөх тухай төсөв дээр суулгаж байна. Тийм л байсан бол оюутны 70-ыг яах гэж байхгүй болгосон юм. Үр дүнтэй ажил хийхгүй, дараагийн сонгууль харсан алхам хийж байгаа нь эрх баригчид хуучин арга барилаараа ажиллаж байгаагийн илрэл" хэмээн дүгнэлээ.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ