Ц.Цолмон: УИХ-ын дарга өрөөндөө байгаа, өргөдлөө өгөөгүй
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-УИХ-ын даргыг алга боллоо, эрэн сурвалжилж байна гэж байна. Үүнд тайлбар хийе. УИХ-ын дарга алга болоогүй. УИХ-ын дарга өрөөндөө байж байгаа. Өглөө Ёсзүйн дэд хороонд ороод өөрийнхөө картыг хийсэн. УИХ-ын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа.
Өглөө чуулганы нээлтийн дараа Ёсзүйн дэд хорооны дарга С.Бямбацогт дэд хороогоор хуралдуулах хүсэлт тавьсан. Ёсзүйн дэд хорооны хуралдааны дараагаар байнгын хороо хуралдана гэлээ. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-УИХ-ын дарга албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн үү?
-УИХ-ын дарга өргөдлөө өгөөгүй. Ажлын өрөөндөө байгаа.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ