Агаар дахь тоос, тоосонцорын хэмжээ буурчээ

Улаанбаатар хотод агаарын бохирдлыг хэмжих таван суурин харуул ажилладаг. Суурин харуулууд Нисэх, Толгойт, Зурагт, Амгалан, Баянхошуунд байрладаг.
Суурин харуулуудын мэдээгээр 2019 оны 10 дугаар сарын 7-13-ны хооронд Улаанбаатарын агаарын дундаж температур +2 хэм байсан байна. Харин 2018 оны мөн үед 0 хэм буюу бага зэрэг хүйтэн байжээ. Энэ хугацаанд агаар дахь тоос, тоосонцорын хэмжээ багассаныг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэдээлэлд дурдлаа.
2019 оны 10 дугаар сарын 7-13-ны мэдээг 2018 оны мөн үетэй харьцуулсан байдал:
Бохирдуулах бодисын нэр |
2018 он |
2019 |
РМ 10 хэмжээтэй тоосонцор |
114 |
99 |
РМ 2.5 хэмжээтэй тоосонцор |
68.4 |
40 |
Хүхэрлэг хийн агууламж
|
25.8 |
29.3 |
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ