ҮХЦ-ийн дарга мэдүүлэг өгөхөөр БНСУ-д иржээ

Korean Air компанийн нислэгээр зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч бүсгүйн өгзгөнд хүрч, бэлгийн дарамт учруулсан хэрэгт буруутгагдсан, Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Доржийн Одбаяр цагдаагийн байгууллагад дахин мэдүүлэг өгөхөөр пүрэв гаригт Өмнөд Солонгост ирсэн талаар Солонгосын donga.com цахим хуудас мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, 11 дүгээр сарын зургааны 8:29 цагт Инчоны олон улсын нисэх буудал дээр газардсан Индонезээс ирсэн онгоцоор Д.Одбаяр иржээ.
Улмаар Инчоны орон нутгийн цагдаагийн газар Д.Одбаярыг байцаахаар саатуулсан байна.
Д.Одбаярыг Солонгосын агаарын тээврийн компанийн онгоцоор үйлчлүүлж байх үедээ онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр Инчоны нисэх буудалд газардах үед нь цагдаагийнхан саатуулсан ч "дипломат халдашгүй эрхтэй" гэж тэрбээр мэдэгдсэн тул сулласан гэж donga.com мэдээлсэн байна.
Харин Д.Одбаярыг сулласны маргааш өдөр нь БНСУ-ын Гадаад хэргийн яам түүнийг халдашгүй эрхэд хамаарахгүй гэж мэдэгдсэн юм.
Цагдаагийн байгууллага Korean Air компанийн хөлгийнб агийн гишүүдээс нийт гурван өргөдөл хүлээн авч, энэ хүрээнд шалгаж байгаа аж.
"Одоогоор Инчоны цагдаагийн газарт хэргийг шалгаж байгаа тул тодорхой мэдээлэл өгөх боломжгүй" гэж цагдаагийн газраас мэдээлснийг эх сурвалж дамжуулжээ.
ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр бэлгийн дарамт учруулсан хэргээр
Бэлгийн дарамт буюу МеТоо Монголд өрнөх үү?
СЭТГЭГДЭЛ БИЧИХ