БНХАУ доллараас татгалзах алхмуудыг шат дараатай хийж байна

img

 

Хятадын Гуандун мужийн хил дамнасан хэлэлцээрийн нийт үнийн дүн сүүлийн 10 жилийн хугацаанд 20 их наяд юаньд хүрсэн талаар Синьхуа агентлаг мэдээллээ.

 

Энэ муж сүүлийн найман жил дарааллан мужийн олон улсын бизнес явуулахад юанийг хоёр дахь валют болгон, хил дамнасан бизнес дэх юанийн эзлэх хэмжээг 22 хувьд хүргэсэн байна.  Мөн энэ оны долоодугаар сард Хятадын үндэсний валютыг олон улсад өргөн хэрэглэх хүрээнд юаниар худалдааны хэлэлцээр байгуулах хөтөлбөрийг баталжээ.

 

Гуандун мужийн хил дамнасан хэлэлцээрийн эзлэхүүн 2009 онд 1,5 их наяд юань байсан бол 2018 онд 3,2 их наяд юаньд хүрсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр 90 мянга гаруй компани буюу энэ мужийн гадаад худалдааны бизнесийн 80 хувь нь юаниар гэрээ хэлэлцээ хийдэг болжээ.

 

ОХУ доллараас татгалзах шинэ арга олжээ

 

Г.Бямбасүрэн

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Юань бол доллараас хор уршигтай валют.
2019-11-28
irgen:
zov shdee, manaihch ingeh estoi byh oron l arga hemjee avch baigaa
2019-11-28
Зочин:
Юань бол доллараас хор уршигтай валют.