БНХАУ-ын вирус судлаач: Айж цочирдох хэрэггүй

Хятадад дэлгэрсэн 2019-nCoV титэм вирусийн дэгдэлд өвчлөлөөс урьдчилан сэргийлэх болон хяналтын арга хэмжээний ачаар 20 хоногийн дараагаас буурна гэж Хятадын тэргүүлэгч вирус судлаач өгүүлснийг Синхуа агентлаг мэдээллээ.
Хятадын вирус судлаач, тус улсын Инженерийн академийн гишүүн Вэнь Юймэйгийн өгүүлснээр, ойролцоогоор 20 өдрийн өмнө хүмүүс вирусээр халдварласан, мөн энэ талаар мэдэхгүй байсан ч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн ачаар ойрын үед нөхцөл байдлыг эрс өөрчлөх гэнэ.
Хүний бие аажмаар бичил организмаас хамгаалах дархлааг боловсруулснаар халдвар зогсоно гэж Вэнь өгүүлжээ. Мөн одоо биеийн байдал хүнд байгаа өвчтнүүдийн ихэнх нь дархлааны тогтолцоог дарангуйлсан хавсарга өвчинтэй байгаа гэдгийг онцлоод тиймээс айж цочирдох хэрэггүй хэмээжээ.
БНХАУ: Үхлийн аюултай вирус улам хүчтэй болж байна
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ