ТИТЭМ ВИРУС: БНХАУ-д халдварын сэжигтэй тохиолдол буурч байна

Хятадад шинэ төрлийн титэм вирусээр үүсгэгдсэн өвчний сэжигтэй өвчтнүүдийн тоо хоёр дахь өдрөө дараалан буурч байгаа талаар Синхуа агентлаг дамжууллаа.
БНХАУ-ын Эрүүл мэндийн Үндэсний комиссын мэдээлснээр хоёрдугаар сарын дөрөвний өдөр Хятад даяар сэжигтэй тохиолдол 3971 илэрсэн байна. Харин хоёрдугаар сарын гуравны өдөр 5072 , хоёрдугаар сарын хоёрны өдөр 5173 тохиолдол илэрч байжээ.
Энд дуулгахад, хоёрдугаар сарын тавны өдрийн байдлаар Хятадад шинэ төрлийн титэм вирусийн халдвар авсан хүний тоо 24,3 мянга болж 491 хүн нас барсан байна. Шинэ төрлийн титэм вирусээр үүсгэгдсэн өвчний тархалт хоёрдугаар сарын дунд үе гэхэд буурч эхэлнэ гэж Хятадын шинжээчид таамаглаж байгаа юм.
Ухань хотын спортын төвүүдийг эмнэлэг болгоно
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ