Газрын тосны үнэ сэргэж эхлэв
2020-04-21


Дөрөвдүгээр сарын 21-ний арилжаагаар Нью-Йоркийн бирж дээр WTI маркийн газрын тосны тавдугаар сарын фьючерсийн үнэ баррель нь 2,21 доллар хүртэл өсч эерэг утгадаа эргэн шилжсэн талаар ВВС мэдээллээ. 

 

Улаанбаатарын цагаар 08:07 цагт  WTI газрын тосны тавдугаар сарын фьючерсийн үнэ 160 хувиар нэмэгджээ.

 

Ердөө хэдхэн цагийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 20-ны арилжаа дуусах үеэр Америкийн WTI маркийн газрын тосны үнэ Нью-Йоркийн бирж дээр бараг 300 хувиар буурч, баррель нь -37,63 доллар хүрсэн байв. Арилжааны үнэ хасах утгадаа орон ийнхүү унасан нь түүхэнд анх удаа тохиосон үйл явдал байлаа. 

 

Газрын тос үнэгүйдэж, түүхэнд анх удаа -40 долларт хүрэв

Трамп: Газрын тосны үнэ хасах руу орсон нь түр зуурын үзэгдэл

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин