Турк олон улсын агаарын харилцаагаа сэргээлээ
2020-06-11

Коронавирусийн цар тахлын улмаас олон улсын нислэгүүдэд тавьсан хязгаарлалтуудыг Турк улс цуцалж эхэллээ. Өнөөдөр буюу зургадугаар сарын 11-ний пүрэв гаригаас эхлэн үндэсний агаарын тээвэрлэгч болох Туркиш Эйрлайнс компани үйл ажиллагаагаа сэргээсэн бөгөөд  охин компаниудынх нэг болох  Anadolu Jet Германы таван хот, түүнчлэн Лондон, Амстердам руу нислэг үйлдэхээс болсон байна. 

 

Энд дуулгахад, Турк улсад бусад хязгаарлалтуудыг ч цуцлан, оршин суугчид гэрээсээ гарах боломжтой болжээ. Түүнчлэн долоодугаар сарын нэгнээс эхлэн театр, кинотеатр, үзэсгэлэнгийн танхимууд, хуримын салонууд үйл ажиллагаагаа сэргээх юм байна. Мөн зоогийн газар, кафе, цайны газар зэрэг нийтийн хоолны үйлчилгээний салбарын байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг сунгах шийдвэр гаржээ. 

 

Турк улсад халдварын анхны тохиолдол гуравдугаар сарын эхээр гарсан бөгөөд одоо COVID-19 вирусийн халдвар авсан хүний тоо 170 мянга гаруй болсон байна. 

COVID-19: Европ хөл хориогоо сулруулж, италичууд эрх баригчдаа шүүхэд өгөв

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин