Ирланд, Канад улс Беларусын сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрсөнгүй

Наймдугаар сарын есний өдөр Беларуст болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг ард иргэд нь эсэргүүцэн, өнөө хүртэл тэмцлийн арга хэмжээ зохион байгуулсаар байгаа юм.
Үүний зэрэгцээ, Европын орнууд ч Беларусын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхөөс ээлж дараалан татгалзсаар байна. Наймдугаар сарын 17-ны өдөр Их Британи ийм мэдэгдэл хийсэн бол мягмар гаригт Ирландын Гадаад хэргийн яам мэдэгдэл хийхдээ болж өнгөрсөн сонгуулийг ард түмний ардчилсан хүсэл зоригийн илэрхийлэл гэж харахгүй байна хэмээн онцолжээ.
Мөн ийм мэдэгдлийг Канадын Гадаад хэргийн сайд хийлээ. Тодруулбал, Канадын Засгийн газар Беларусын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж, дахин сонгууль явуулахыг уриалсан байна.
Эргэн сануулахад, наймдугаар сарын есний өдөр Беларуст Ерөнхийлөгчийн сонгууль болж, сонгуулийн дүнгээр өнөөгийн Ерөнхийлөгч, 26 жил төр барьсан Александр Лукашенко 80 гаруй хувийн саналаар ялалт байгуулсан бол түүний өрсөлдөгч Светлана Тихановская 10 хувийн санал авсан юм. Харин энэ дүнг эсэргүүцсэн олон сонгууль өндөрлөмөгц эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулж, өдгөө эсэргүүцэл улс орон даяарх ажил хаялтаар хүч нэмэн өргөжсөөр байна.
Беларусын эсэргүүцэл: Ажил хаялт даамжирч, Тихановская "Үндэсний лидер" болно гэв
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ