Навальный чихрийн шижинтэй байж болзошгүй гэв

img

Улс төрч Алексей Навальный эмнэлэгт хэвтсэн шалтгаан нь чихрийн шижингийн ком эсвэл тархины цусан хангамжтай холбоотой асуудал байж мэднэ гэж шинжээчид Известия агентлагт ярьжээ. 

 

Оросын өнөөгийн эрх баригчдын гол өрсөлдөгч гэж өөрийгөө нэрлэдэг, сөрөг хүчний тэргүүлэгч Навальныйгийн бие гэнэт муудаж, комд орсон нь Орос төдийгүй олон улсын анхаарлыг ихээр татаж байгаа юм. Улмаар Оросын хэвлэлүүд сөрөг хүчний улс төрчийн биеийн байдал муудсаны шалтгааны талаар салбарын мэргэжилтнүүдээс байр суурийг нь тодруулж хүргэсээр байна. Мэргэжилтнүүд олон төрлийн таамаглал дэвшүүлж байгаа бөгөөд үл мэдэгдэх хороор хордуулсан, чихрийн шижингийн комд орсон байж болзшгүй гэж олон шинжээч үзжээ. 

 

Навальныйг дэмжигчид түүнийг нисэх буудал дээр хордуулсан гэж үзэж байгаа ч одоогоор энэ хувилбарыг нотлох баримт хараахан гараагүй байна. Известия агентлагийн мэдээлснээр, эмч нар Навальныйгийн биеэс ямар нэг хор, эм эсвэл мансууруулах бодис олоогүй гэнэ. 

 

Харин лабораторийн шинжилгээгээр Навальныйгийн цусан дахь сахар, шээсэн дэх ацетоны хэмжээ тус тус ихэссэн гэж гарсан байна. Түүнчлэн зүрхний булчинд өөрчлөлт гарсан нь зүрхний цахилгаан бичлэгээр тодорхой болжээ. Эдгээр шинж тэмдгүүдээс харахад чихрийн шижингийн комд орсон байж болзошгүй гэж анагаахын шинжээч "Известия"-д мэдээлсэн байна. Биеийн ачаалал, стресс эсвэл сэтгэл санаа тавгүйрхснээс болж ийм ком үүссэн байж болзошгүй гэж тэрбээр тайлбарлажээ.

 

Харин дотоод шүүрлийн эмч Алексей Калинчев шинжилгээнүүдийн хариуг харахад нэгдүгээр зэргийн чихрийн шижин байж болзошгүй хэмээн тайлбарлажээ. Түүнчлэн бие муудахаасаа өмнө улс төрч хоол бага идсэн мөн согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй гэнэ.

Шинжээчдийн байр суурь: Навальныйг "хордуулсан" шалтгаан юу байв?

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mn:
Ах байвгай л нухсан л даа
2020-08-21