Беларус руу илгээх Оросын хүчнийхнийг хэрхэн бүрдүүлэх вэ?

img

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Беларуст зориулан Оросын хүчнийхнээс нөөц хүчин бүрдүүлэхээр амласан талаарх мэдээлэл өмнө нь гарч байлаа. 

Беларусын эсэргүүцэл: Путин Лукашенкод цэргээр тусална

Энэ нөөцийг хэрхэн бүрдүүлэх талаарх мэдээллүүд Оросын хэвлэлүүдээр гарч эхэллээ. Беларуст туслах нөөц хүчийг онцгой зориулалтын цагдаагийн отряд /shuud.mn: оросоор ОМОН/, болон Оросын гвардын бусад хэлтсүүдээс бүрдүүлэх байх гэж тусгай албаны алба хаагч асан Ведомости агентлагт ярьсан байна. 

 

Харин Ведомости энэ талаар тодруулга авахаар Оросын гвардын хэвлэлийн албанд хандахад тайлбар өгөхөөс татгалзсан бол ОХУ-ын Батлан хамгаалах яам ч мөн мэдэгдэл гаргаагүй аж. 

 

Энд дуулгахад, наймдугаар сарын 27-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэл хийхдээ Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн  хүсэлтээр шаардлагатай үед холбоотон улсад тусламж үзүүлэх, хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдаас бүрдсэн нөөц хүчин бүрдүүлсэн талаар онцолж байв. Түүний өгүүлснээр Беларус дахь нөхцөл байдал хяналтаас гарахаас нааш Оросын хүчнийхэн Беларус руу орохгүй гэнэ.

 

Мөн Холбоотон улсын гэрээ болон Хамтын аюулгүй байдлын гэрээ үйлчилж байгаа тул нэг удаа хүсэлт тавихад л Москва  туслахад бэлэн гэж Лукашенко мэдэгдэж байсан юм. Түүнчлэн Беларус дахь нөхцөл байдал дээр Путинтай бүрэн харилцан ойлголцсон гэж онцолж байлаа. 

 

Эргэн сануулахад, Беларуст сүүлийн хэдэн долоо хоногийн туршид олон нийтийг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа явагдаж байгаа юм. Энэ нь наймдугаар сарын есөнд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиас үүдэлтэй бөгөөд сонгуулиар өнөөгийн Ерөнхийлөгч Александр Лукашенко 80,1 хувийн саналаар ялалт байгуулсан нь сонгууль шударга болоогүйг илтгэж байна хэмээн беларусчууд үзэн дахин сонгууль явуулахыг шаардан эсэргүүцэл илэрхийлсээр байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Манайх сая Оростой ямар гэрээ байгуулчихлаа. Батлан хамгаалах гэсэн заалт байгаа бил үү. Жигтэйхэн өргөн хүрээтэй гэрээ байгууллаа гээ биз дээ. Мэдэх хүн байна уу?
2020-08-28
Аха:
ХөөрхиЙ белорусь оросод газар нутгаа алдав аа. Том крым боллоо
2020-08-28