Беларусийн эсэргүүцэл: Тихановская бүх нийтийн ажил хаялтад уриалав

img

Беларусийн Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан сөрөг хүчний төлөөлөл Светлана Тихановская өнөөдөр буюу 10 дугаар сарын 26-ны баасан гаригт Беларусь даяар бүх нийтийн ажил хаялт болно гэж мэдэгджээ. 

 

"Беларусьчуудын үг хууль тул тэд энэ алхмыг хийнэ. Биднийг холдуулах гэсэн ч бид хууль ёсыг эргүүлэн тогтооно. Үүнд бидэнд эв нэгдэл гэсэн тайван зэвсэг бий" хэмээн Тихановская телеграмм дахь хуудсандаа бичжээ. 

 

Өнгөрсөн ням гаригт Тихановская Александр Луканшекод тавьсан шаардлагын хугацаа дууссан юм. Энэ шаардлагуудад төрийн тэргүүнийг огцрох, улс төрийн хоригдлуудыг суллах, хүчирхийллийг зогсоох гэсэн шаардлагууд багтаж байв.

 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Беларусьт дахин олныг хамарсан эсэргүүцлийн арга хэмжээ болсон байна. Минск хотын дарга Иван Курбаковын мэдэгдсэнээр энэ удаад нийслэлд энгийн иргэдээс өөр, түрэмгий эсэргүүцэгчид ирсэн гэнэ. Курбаковын өгүүлснээр тэд төв гудамжуудыг эзлэхээр цугласан бөгөөд хүчнийхэн тэднийг шахан тараажээ. Хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр, өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон эсэргүүцлийн арга хэмжээний дараа Минск хотноо 200 гаруй хүн баривчлагджээ. 

 

Беларусийн эсэргүүцэл: Хүчнийхэн тэтгэврийнхний эсрэг

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ