"Өргөө" амаржих газарт амаржсан эхээс коронавирусийн халдвар илэрсэн. Халдвартай эхийг ХӨСҮТ-д тусгаарлахдаа эх, нярайг шаахай, гэрийн халадтай нь зөөвөрлөсөн хариуцлагагүй үйлдэл олон нийтийн бухимдлыг төрүүлж, өнөөдөр Сүхбаатарын талбай дээр эсэргүүцлийн жагсаал хийсэн билээ. Олон нийтийн зүгээс болон УИХ дахь АН-ын зүгээс Шадар сайд Я.Содбаатар, ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан нарыг огцруулахыг шаардсан.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан өрөөндөө хуралдаж байна. Хурлын үеэр Ерөнхий сайд У. Хүрэлсүх "Бүх шатны ажил хариуцсан хүмүүст хариуцлага тооцно" гэдгээ мэдэгдсэн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг цахим хуудсандаа тавьжээ.
Энэ талаар 19:00 цагт холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийх юм.
Н.Нягт
Уншиж байна |