Хар тэнгист АНУ-ын хоёр хөлөг онгоц гарна

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний хоёр хөлөг онгоц Хар тэнгист гарч, тэндээ тавдугаар сарын дөрөвний өдрийг хүртэл байна гэж Туркийн Гадаад хэргийн яамны эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр РИА Новости мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Америкийн хоёр хөлөг онгоц Дарданелл болон Босфорыг дамжин өнгөрөх аж. "Монтрёгийн конвенцийн дагуу мэдэгдлийг 15 хоногийн өмнө дипломат сувгаар илгээсэн. Хөлөг онгоцууд Хар тэнгист тавдугаар сарын дөрөвний өдрийг хүртэл байна" хэмээн Туркийн Гадаад хэргийн яам мэдээлжээ.
Энэ мэдээллээс өмнө, Украинтай залгаа хил дэээр Орос улс цэргээ ихээр төвлөрүүлж байгаатай холбоотойгоор Вашингтон Хар тэнгис рүү хөлөг онгоцууд илгээнэ гэж мэдэгдэж байсан юм.
Орос улс Украинтай залгаа хил рүү цэрэг татаж байгаа талаарх мэдээлэл гуравдугаар сарын сүүлээр анх гарч байлаа. Нью-Йорк Таймс сонин мэдээлэхдээ, 4000 орчим цэргийн алба хаагчийг татан байршуулж байгааг онцолж байв.
Энэ мэдээллүүд гарсны дараа, дөрөвдүгээр сарын есний өдөр Цагаан ордон мэдэгдэл хийхдээ 2014 оноос хойш Орос улс цэргийн алба хаагчдыг ихээр хил рүү татаж байгааг онцолсон байна. Энэ байдал нь Вашингтоныг түгшээж байна гэж Цагаан ордон мэдэгджээ. Харин Оросын талаас ийнхүү цэрэг татаж байгаа нь бусад орнуудын аюулгүй байдалд заналхийлэхгүй бөгөөд Донбасст сөргөлдөөн хурцадвал Оросын иргэдийг хамгаалахаас аргагүй хэмээн мэдэгдсэн юм.
ОХУ Украинтай залгаа хил рүү пуужингийн комплексуудыг татаж байна
СЭТГЭГДЭЛ БИЧИХ