Америкийн цэргүүд Кабулын нисэх буудал дээр гал нээжээ
2021-08-16

АНУ-ын цэргүүд Афганистаны нийслэл Кабул хотын нисэх буудал дээр агаарт хий буудсан талаар гэрчүүд өгүүлснийг AFP агентлаг мэдээлжээ. Ийнхүү хий буудах болсон нь нислэгийн зурвас дээр олон мянган афган хүн орж ирсэнтэй холбоотой гэнэ. 

 

"Их аймшигтай байсан, тэд маш олон удаа хий буудсан" гэж нутгийн оршин суугч AFP агентлагт ярьсан байна. Түүний өгүүлснээр, афганчууд эх орноосоо явахын тулд нислэгт амжиж суухаар хөөрөх зурвас руу олноороо орсон гэнэ. 

 

Хэвлэлүүдийн мэдээлснээр, Кабулын нисэх буудал нь Афганистаны арми болон түүний холбоотнууд хяналтдаа байлгаж байгаа цорын ганц объект гэнэ. Афганистаны нийслэлийг "Талибан" хөдөлгөөн эзэлсэн юм. Одоо нисэх буудал дээр гадаадын иргэд болон эх орноосоо дүрвэх хүсэлтэй афганчуудыг нүүлгэн шилжүүлж байгаа аж. 

 

Афганистан: Талибууд нийслэлийг эзэлж, Ерөнхийлөгч Гани эх орноо орхив 

Афганистаны Ерөнхийлөгч эх орноосоо дүрвэсэн шалтгаанаа тайлбарлажээ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ter ich durvegsdiig yanaa baragdachgui !, ene uls odoo ongorson !!!,
2021-08-16