Эрээн хотод хөдөлгөөн хязгаарлажээ

Өвөр Монголын Эрээн хотод COVID-19-ийн дотоодын нэг халдвар илэрсэний улмаас хотын бүх оршин суугчдыг шинжилгээнд хамруулж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Эрээн хотод COVID-19-ийн нэг тохиолдол илэрч, оршин суугчдаас шинжилгээ авч эхэллээ
Халдвар илэрсэн хүнийг ажиглах, эмчлэхээр эмнэлэгт хэвтүүлсний дээр хавьтал болсон хүмүүсийг бүгдийг тусгаарлалт, эмнэлгийн хяналтад оруулжээ. Регнум агентлагийн мэдээлснээр, өнөөдөр буюу 10 дугаар сарын 15-ны үдэш гэхэд бүх нийтийг шинжилгээнд хамруулах ажлын эхний үе дуусах аж.
Халдвар илэрсэнтэй холбоотойгоор хотын бүх дүүргүүд орох гарах хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгасан байна. Хотын төрийн байгууллагууд, сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоожээ.
Одоогоор усан хангамж, цахилгаан эрчим хүчний хангамж, газрын тос, хий, дулаан, харилцаа холбоо болон бусад нэн чухал үйлчилгээний байгууллагууд хэвийн ажиллаж байгаа юм байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ