Оросын агаарын десантын цэргүүд Казахстаныг зорьжээ

Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага Казахстанд энхийг сахиулах ажиллагаа эхэлснийг албан ёсоор зарлажээ. Энэ талаар Интерфакс мэдээлсэн байна.
"Одоогоор Оросын Агаар сансрын хүчний цэргийн тээврийн нисэх хүчний онгоцуудаар Казахстаны нутаг дэвсгэр рүү энхийг сахиулах ажиллагаанд оролцох Оросын цэргийн алба хаагчдыг хүргэж байна. Тэргүүлэгч хэлтсүүд хэдийна даалгавраа гүйцэтгээд эхэлсэн " хэмээн Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага мэдэгдсэнийг Интерфакс дамжуулжээ.
Казахстанд энхийг сахиулах ажиллагаанд Орос, Беларусь, Армени, Тажикистан, Киргизийн цэргийн алба хаагчид багтах юм. Оросын талаас агаарын десантынхан энэ ажиллагаанд оролцох юм байна. Энхийг сахиулагчид төрийн болон цэргийн объектуудыг хамгаалах, хууль сахиулах байгууллагынхны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой аж.
Казахстанд энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэнэ
Казахстаны үймээн: Банк, хөрөнгийн биржийн ажиллагаа зогсож, цэргүүд талбайг орхив
Казахстан: Эсэргүүцэгчид цагдаа нарыг зодож, Ерөнхийлөгчийн ордныг галдав
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ