Номер один: Буриадын оршин суугчид Монголыг зорих нь эрс нэмэгдлээ

Геополитикийн нөхцөл байдал дахин эрс хурцадсан нь Буриадад ч нөлөөллөө хэмээн Буриадын "Номер один" сонин бичжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Буриадыг гадаад ертөнцтэй холбодог цорын ганц агаарын чиглэл болох Монголыг чиглэсэн нислэгийн тийз есдүгээр сарын 20-ны өдрөөс эрс өссөн гэнэ.
"Улаанбаатар руу ойрын өдрүүдэд чиглэх нислэгийн тийз бараг үлдээгүй. "Өчигдөр үд дундаас эхлээд зөвхөн Улаан-Үдээс төдийгүй бусад бүс нутгуудаас ч Оросоос гарах тийз яаралтай авч өгөхийг хүссэн хүмүүс манайх руу тасралтгүй залгаж байна" гэж Улаан-Үдийн аялал жуулчлалын нэгэн компанийн төлөөлөгч бидэнд мэдээллээ" хэмээн Номер лпин сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Оросоос гарах хүсэлтэй олон хүн аяллын компаниудад хандсан ч тэр бүр тийз авч чадахгүй байгаа гэнэ. Монголын Хүннү эйр компанийн мэдээлснээр, есдүгээр сарын 22-ны нислэгийн бүх тийз зарагдсан, гэхдээ есдүгээр сарын 24-ний өдрийн нислэгийн зарим суудал байгаа гэж хариулсан хэмээн эх сурвалж мэдээлжээ.
Энд дуулгахад, ОХУ-ын Төрийн дум есдүгээр сарын 20-ны өдөр Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, "дайчилгаа", "дайны байдал" зэрэг нэр томъёог шинээр тусгасны улмаас Оросын иргэдийн дунд "бүх нийтийн дайчилгаа зарлаж болзошгүй" гэсэн болгоомжлол төрж, Оросоос явах хүсэлтэй хүний тоо эрс олширсон гэж хэвлэлүүд мэдээлж байна.
ОХУ цагаачдад иргэншил амлан, сайн дурын цэрэгт татахаар зэхэж байна
...Цагаачдад иргэншил олгох тухай өөрчлөлтийг хуульд оруулсны зэрэгцээ Эрүүгийн хуульд ч өөрчлөлт оруулж, шинэ нэр томъёо, тодорхойлолтуудыг багтаасан нь ОХУ даяар ихээхэн шуугиан дэгдээж, "бүх нийтийн дайчилгаа зарлаж болзошгүй" гэсэн болгоомжлолыг төрүүлжээ. Учир нь энэ өөрчлөлтөд "дайчилгаа", "дайны байдал", "дайны цаг" гэсэн ойлголтуудыг багтаасан юм... ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ