Оросын зарим мужийн цэргийн үүрэгтнүүдийг бүс нутгаасаа гарахыг хоригложээ

img

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 21-ний өдөр "хэсэгчилсэн дайчилгаа" зарласан. Үүний дараа  Оросоос явах гэсэн хүмүүсийн тоо огцом нэмэгдэж, тийзний эрэлт өсөн, визгүй зорчдог орнуудыг чиглэсэн оросуудын цуваа тасрахгүй байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байна.

 

ОХУ-д дайчилгаа зарласны дараа тийзний эрэлт огцом өсөж, орон даяар эсэргүүцлийн жагсаал өрнөв

 

Ийнхүү Оросоос гарах гэсэн хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн тул зарим бүс нутагт цэргийн үүрэгтнүүдийг бүс нутгаа орхин гарахыг хоригложээ. Коммерсант сонины мэдээлснээр, Курск мужийн цэргийн комиссарын газарт бүртгэлтэй, нөөцөд байгаа оршин суугчид цэргийн комиссарын газрын зөвшөөрөлгүйгээр оршин суугаа газраа орхин гарахыг хориглосон байна.

 

Есдүгээр сарын 21-ний 09:00 цагаас эхлэн энэхүү хориг үйлчилж эхэлсэн бөгөөд хаягийн бүртгэлтэй мужаасаа өөр газар байгаа цэргийн үүрэгтнүүд гурав хоногийн дотор эргэн ирэх эсвэл оршин байгаа газрынхаа бүртгэлд хамрагдахыг үүрэг болгожээ.

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэсэгчилсэн дайчилгаа зарласантай холбоотойгоор 300 мянган цэргийн үүрэгтнийг зарлан дуудна гэж Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгдсэн юм. Түүний өгүүлснээр, хугацаат цэргийн алба хаагч болон их дээд сургуулийн оюутнууд дайчилгаанд хамаарахгүй аж.

 

ПУТИН ДАЙЧИЛГАА ЗАРЛАВ

ОХУ-ын Владимир Путин есдүгээр сарын 20-ны өдөр ард түмэндээ хандан мэдэгдэл хийнэ гэж байсан ч энэ нь тодорхойгүй шалтгаанаар хойшлон, есдүгээр сарын 21-нд мэдэгдэл хийхээр болсон юм. Тэрбээр энэ мэдэгдлээ Москвагийн цагаар есдүгээр сарын 21-ний 09.00 цагт, Улаанбаатарын цагаар 14.00 цагт эхлүүллээ. Ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ Владимир Путин ОХУ даяар хэсэгчилсэн дайчилгаа зарлаж байгаагаа мэдэгдлээ. Ийм шийдвэр хэдийнэ гарсан, батлагдсан гэж тэрбээр есдүгээр сарын 21-ний мэдэгдлээрээ онцолсон юм. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ...

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Цэрэгт нь татагдаад оч дараа нь харин зэвсэгт бослого путер капут
2022-09-23
зочин:
хэдэн мянган залуусын амь насанд хүрэв хүний цус сорогч Путлёр
2022-09-22
Zochin:
Энэ муу өвгөнийг дугдайлгачих юмсан хайран хүмүүсийн амь насаар тоглох нь дээ
2022-09-22
зочин:
Pутлер укриантай биш оростойгоо байлдаад эхэллээ... бүүр зөнөчиж
2022-09-22
Ялагдаж бна гэсэн үг.
2022-09-22
Орост бослого гарах вий, бусад нь дүүрч. Украинд очоод ясаа тавьцгаана биз
2022-09-22