Орон сууцны хороололд онгоц сүйрснээс үүдэлтэйгээр амиа алдсан хүний тоо нэмэгджээ
2022-10-18

ОХУ-ын Краснодарын хязгаарын Ейск хотод орон сууцны хороололд Су-34 онгоц унаж, сүйрсний улмаас гал гарч, олон хүн хохирсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Урьдчилсан мэдээллээр, ослын улмаас зургаан хүн амиа алдсан гэж байсан бол энэ тоо дахин нэмэгджээ. 

 

ВИДЕО: ОХУ-ын Ейск хотын орон сууцны хороололд бөмбөгдөгч онгоц унаж, олон хүн амиа алджээ


Коммерсант агентлагийн мэдээлснээр, Ейск хотын орон сууцны хороололд онгоц унасны дараа аврагчид ажиллан, эрэн хайх ажиллагаагаа дуусгасан байна. Шөнийн туршид явуулсан эрэн хайх, аврах ажиллагааны дүнд амиа алдсан хүмүүсийн цогцосыг гарган авснаар амиа алдсан хүний тоо 13 болж нэмэгджээ. Тэдний дунд гурван хүүхэд байгаа гэж эх сурвалж мэдээлсэн байна.

 

Аврах ажиллагааны үеэр 68 хүнийг аварч, 360 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ. Энэ хэргийн улмаас 19 хүн гэмтэж бэртсэн, тэдний дөрвийг нь Краснодар хязгаарын эмнэлэгт хүргэсэн байна. Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн дунд жирэмсэн эмэгтэй хоёр, хүнд гэмтсэн дөрвөн хүний хоёр нь хүүхэд байгаа аж.

 

Урьдчилсан мэдээллээр, Су-34 онгоц нисэх үед хөдөлгүүр шатсаны улмаас унасан байна. Онгоц сүйрэх үедээ олон давхар орон сууцыг мөргөсөн, гэхдээ дэлбэрээгүй. Харин газарт унаж сүйрсний дараа түлш асгарч, гал түймэр гарчээ. Онгоцны хоёр нисгэгч хоёулаа онгоцноос амжилттай газардаж чадсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Jason Bennett:
Omg I Finally Got Helped !! I'm so excited right now, I just have to share my testimony on this Forum.. The feeling of being loved takes away so much burden from our shoulders. I had all this but I made a big mistake when I cheated on my wife with another woman and my wife left me for over 4 months after she found out.. I was lonely, sad and devastated. Luckily I was directed to a very powerful spell caster Dr Emu who helped me cast a spell of reconciliation on our Relationship and he brought back my wife and now she loves me far more than ever.. I'm so happy with life now. Thank you so much Dr Emu, kindly Contact Dr Emu Today and get any kind of help you want.. Via Email emutemple@gmail.com or Call/WhatsApp cell number +2347012841542 Https://web.facebook.com/Emu-Temple-104891335203341
2022-10-19
бас зориуд аллага хийх арга
2022-10-18