ХАМАС бүлэглэл өнгөрсөн сард Израил руу гэнэт халдсаны дараа Израил ХАМАС-т дайн зарлаж, бүх нийтийн дайчилгаа зарласан. Энэ дайчилгаанд бүхий л цэргийн үүрэгтнүүд хамрагдах ёстой бөгөөд дайчлагдаж, фронт руу явсан хүмүүсийн дунд тус улсын өндөр албан тушаалтнуудын хүүхдүүд ч байгаа аж.
Тодруулбал, байлдааны ажиллагаанд оролцож байгаа Израилын улс төрийн дээд удирдлагын хүүхдүүдийн жагсаалтыг Израил нийтэлсэн бөгөөд энэ жагсаалтад Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Ерөнхийлөгч Ицхак Герцог нарын хүүхдүүд багтсан байна. Түүнчлэн Израилын Батлан хамгаалахын сайд Йшоав Галантын хоёр хүү, Батлан хамгаалахын сайд асан Бени Ганцын гурван хүү фронт дээр байлдаж байгаа гэж Ynet мэдээлжээ.
Үүний зэрэгцээ Үндэсний аюулгүй байдлын сайд, Хуульзүйн сайд нарын хүүхдүүд ч армид татагдсан байна. Мөн Хот суурингийн асуудал эрхэлсэн сайд Орит Струкийн гэр бүлийн найман гишүүн, Хөдөө аж ахуйн сайд Ави Дихтерийн бүх хүүхэд, Сангийн сайд Бецалель Смотричийн хоёр дүү байлдаж яваа аж. Харин Хөдөлмөрийн сайд Бен-Цурагийн гэр бүлийн нэгэн гишүүн байлдааны үеэр шархджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |