Хаврын парламентын халуун сорил

img

 

Төрийн ордны хаалттай хаалганы цаана эрх мэдлийн төлөөх ‘’дайн’’ ширүүсч эхлэхээр байна. Тодруулбал хуулийн байгууллагаас УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулж ирэхээр зэхэж буй гэх мэдээлэл саарал ордны хонгилд эрчимтэй яригдаж байна. Угаас өвлөөс хойш хөшигний цаана хөвөрсөн энэ яриа хаврын улс төртэй зэрэгцээд бодит шийдвэр болон гарч ирэх магадлал өндөр байна.

Эрх баригч намаас Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, сөрөг хүчнээс С.Ганбаатар, Д.Цогтбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг сөхөж болзошгүй гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэлсэн нь тамхины цэгийн хов жив оргүйг баталж байх шиг байна.  Асуудал нэг, хоёр хүнээр хязгаарлагдахгүй, улс төрийн хүрээ тэлэх зураглалтай байж мэдэхээр байна.

Хэрэв парламент бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргавал дараагийн үйл явц хурдтай өрнөх төлөвтэй гэнэ. Шүүхийн шат дамжлагыг шахуу хугацаанд дуусгаж, намар нөхөн сонгуулийг товлох хувилбар яригдаж байгаа аж. Сонгуулийн боломжит бүсүүдэд хангай, баруун аймгууд болон нийслэлийн Баянзүрх дүүрэг нэрлэгджээ. Цаг хугацааны хувьд аравдугаар сарын сүүлчийг тооцоолж буй гэх мэдээлэл ч дуулдана.

2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх улс төрийн хөрсийг “шалгах”, нөлөөллийн цар хүрээг хэмжих туршилтын талбар болгон ашиглаж буй гэсэн хардлага ч дагалдаж байна. Нөхөн сонгууль гэдэг утгаараа тойргийн хэмжээний үйл явдал мэт боловч бодит байдал дээр том улс төрийн сорил байж мэднэ.

Сонирхолтой нь, албан ёсны шийдвэр хараахан гараагүй ч боломжит нэр дэвшигчид хөдөлгөөнд орсон гэх мэдээлэл бий. Тусгаар тогтнолын ордноор идэвхитэй эргэлдэх болсон Ц.Цэрэнпунцаг баруун бүсэд МАН-аас, АН-аас З.Нарантуяа өрсөлдөх сонирхолтой гэх яриа хэдийнэ гараад эхэлж. Хангайн бүсэд Ерөнхий сайд Г.Занданшатар нэр дэвших хувилбар ч улс төрийн хүрээнд яригдсан бололтой юм.

Энд хамгийн эмзэг асуудал нь парламент өөрөө бие даан шийдвэр гаргах чадвартай эсэх юм. Прокурорын санал, парламентын шийдвэр, шүүхийн шийдвэр бүгд институцүүдийн хоорондын тэнцвэр дээр байдаг. Гэвч хууль, шийдвэр, шүүхийн үйл ажиллагаа улс төрийн үйл явцтай зэрэгцэн явбал хүмүүс угаас зохион байгуулалттай гэдэг нь илт бөгөөд иргэдийн эргэлзээ улам бүр нэмэгдэхээс цаашгүй. Хэрэв хууль журам улс төрийн тооцоотой давхацаж явбал ард иргэд итгэхээсээ илүү эргэлзэж, сэжиглэх, хэлмэгдүүлэлт гэж харах нь мэдээж. 126 гишүүнтэй энэ парламент хоёр жилийн хугацаанд бодлогын том реформоороо бус, дотоод зөрчил, суудлын тохироо, фракцын маргаанаараа илүү тодорч ирэв. Сөрөг хүчин дорвитой сөрж чадахгүй, эрх баригчид дотоод зохион байгуулалтаа улс төрийн давуу байдалд ашигласан хэвээр. Улс төрийн ийм нөхцөлд бүрэн эрх түдгэлзүүлэх асуудал шударга ёсны шалгуур болохоосоо илүү улс төрийн хүчний тэнцвэрийг дахин зурж болох хэрэгсэл болж хувирах эрсдэлтэй. Нөхөн сонгууль бол ардчилсан тогтолцооны хэвийн механизм. Харин түүнийг ямар шалтгаанаар, ямар цаг үед, ямар зорилготой зохион байгуулж байна вэ гэдэг нь илүү чухал. Хэрэв өнөөдрийн үйл явц үнэхээр хууль дээдлэх зарчмын дагуу өрнөвөл парламент цэвэршинэ. Харин улс төрийн зохион байгуулалттай нэг нүүдэл болж харагдвал төрийн институцийн нэр хүндэд дахин сэв суух нь гарцаагүй.

Хаврын чуулган ойртож, улс төр жинхэнэ утгаараа халах нь. Гэхдээ энэ удаа халуун сэдэв нь бодлогын реформ биш, харин хэн үлдэх, хэн явах тухай асуудал болж хувирах шинжтэй. Төрийн эрх мэдэл хуульд захирагдах уу, эсвэл улс төрийн тооцоонд уусах уу гэдэг асуултын хариу удахгүй тодорхой болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Marcus Henderson:
Bitcoin Recovery Testimonial After falling victim to a cryptocurrency scam group, I lost $354,000 worth of USDT. I thought all hope was lost from the experience of losing my hard-earned money to scammers. I was devastated and believed there was no way to recover my funds. Fortunately, I started searching for help to recover my stolen funds and I came across a lot of testimonials online about Capital Crypto Recovery, an agent who helps in recovery of lost bitcoin funds, I contacted Capital Crypto Recover Service, and with their expertise, they successfully traced and recovered my stolen assets. Their team was professional, kept me updated throughout the process, and demonstrated a deep understanding of blockchain transactions and recovery protocols. They are trusted and very reliable with a 100% successful rate record Recovery bitcoin, I’m grateful for their help and highly recommend their services to anyone seeking assistance with lost crypto. Contact: Capitalcryptorecover@zohomail.com Phone CALL/Text Number: +1 (336) 390-6684 Email: Recoverycapital@fastservice.com Website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
2026-03-04
Jimbeau:
I make up to $220 an hour working from my home. My story is that I quit working at Walmart to work online and with a little effort I easily bring in around $450h to $890h… Someone was good to me by sharing this link with me, so now I am hoping I could help someone else out there by sharing this link.Try it, you won’t regret it!........................................... Www.Cash54.Com
2026-03-03