Литвийн Ерөнхийлөгч: Бид Путиний дайныг санхүүжүүлэхээ зогсоох ёстой
Хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ Украин руу халдан, байлдааны ажиллагаа эхэлснээс хойш Европын хэд хэдэн орны төрийн тэргүүн Украинд очин, Зеленскийтэй уулзсан юм. Энэ удаад Польш, Литва, Латви, Эстонийн төрийн тэргүүнүүд Владимир Зеленскийтэй биечлэн уулзаж, дэмжихээр Киевт очсон байна.


















