Шинээр 232 халдварын тохиолдол батлагдаж, 1 хүн нас барлаа
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинээр 232 халдварын тохиолдол батлагдлаа. Үүний 95 Улаанбаатарт, 137 орон нутагт бүртгэгдэв. Мөн хугацаанд халдварын улмаас 1 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 2101 болж байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 1927 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 492 хүний биеийн байдал хөнгөн бол 25 хүн нэн хүнд байна.


















