COVID-19-ийн улмаас Норвегид согтууруулах ундааг зоогийн газарт зарахгүй
Халдвар хурдацтай тархаж байгаа тул их сургуулиудын хичээлийг цахимд шилжүүлсэн байна. Мөн ямар штаммаар халдварласнаас үл хамааран хүн бүрийг тусгаарлаж байгаа аж.
Халдвар хурдацтай тархаж байгаа тул их сургуулиудын хичээлийг цахимд шилжүүлсэн байна. Мөн ямар штаммаар халдварласнаас үл хамааран хүн бүрийг тусгаарлаж байгаа аж.
Өмнөд Африкт коронавирусийн шинэ хувилбар болох омикрон штамм анх бүртгэгдэж, ихээхэн тархаж байгаа бөгөөд Оросын мэргэжилтнүүд энэ бүс нутгийн эмч нарт туслан ажиллах юм байна.
Монголын спортын салбарын 2021 оны шилдгүүд тодорлоо. Олимп, дэлхийн тэмцээнд эх орныхоо нэрийг дуургасан тамирчдын амжилтыг бататган, оны шилдгүүдээр тодрууллаа. Мөн оны дасгалжуулагч, спортын холбоод шалгарав.
Британид омикрон штамм асар хурдтай тархаж байгаа бөгөөд 48 цагийн дотор нийт халдварын ихэнх хувийг энэ штамм эзэлнэ гэж Их Британийн Эрүүл мэндийн яам мэдэгджээ.
Өнөөдөр Улаанбаатар хотод 172 суурин, 14 түр цэгт 188 багийн 866 эмч, ажилтан ажиллаж, 6600 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Томоохон зах, худалдааны төвд 14 түр цэг ажиллана
Баярт мэдээгээ хамгийн түрүүнд хэнтэй хуваалцмаар байна гэж надаас асуусан. Би “ээжтэйгээ” гэж хариултал “ээж рүү нь хамт очих уу” гэв. Тэгэхээр нь манай ээжийг хотод байгаа гэж бодсон байх гээд эхэндээ итгээгүй. Үнэн байсан. Ингээд хөдөө нутаг руугаа яваад аав ээжтэйгээ уулзсан. Би айлын бага хүүхэд. Дөрвөн эгч нэг ахтай. Айлын бага хүүхэд болохоор ээж аав, ах эгчийнхээ хайранд өссөн. Манай аавыг С.Өлзийбаяр, ээжийг Б.Оюунчимэг гэдэг. Хоёул насаараа сургуульд ажилласан. Аав ээж хоёр маань хоёулаа сургуульд ажилладаг байсан болоод ч тэрүү миний хичээл, сурлаганд их анхаардаг. Ээж аав хоёртоо тэтгэлгийн талаар хэлэхдээ өөрийн эрхгүй хоолой зангираад уйлчихсан. Өмнө нь уйлна гэж бодоогүй.
Өнөөдөр ажлын хэсэг болон байнгын хорооны хуралдаан болно.
Анх 1927 онд оны онцлох хүнийг нэрлэж байсан бөгөөд ганцаараа Атлантын тэнгисийг туулсан Америкийн нисгэгч Чарльз Линдберг анхны оны хүнээр тодорч байв.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Ковид-19 цар тахлын дараах хямралын эсрэг жендэрийн мэдрэмжтэй хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх арга замуудыг тодорхойлох, эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөллийг нэмэгдүүлэх замаар хүйсийн тэгш байдлыг хангах нь зэрэг сэдвээр эмэгтэй парламентчид илтгэл тавьж, хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Д.Өнөрболор уг хуралд хэлсэн үгэндээ 3 зүйлийг онцлон тэмдэглэв.
Голомт банкнаас ЮнионПэй картын хэрэглэгчдэдээ зориулан хэрэгжүүлж буй “YOUR WAY” урамшуулалт хөтөлбөр үргэлжилж байна. Энэхүү урамшуулалт хөтөлбөр нь 2022.01.31-нийг дуустал үргэлжлэх ба энэ хугацаанд харилцагч та гадаадын бүх төрлийн вэбсайтуудаас онлайн худалдан авалт хийж 5%-ийн буцаан олголт авах боломжтой.
Авлига, хүнд суртлыг арилгах, цахим шилжилттэй холбоотой Үндэсний хороо байгуулагдсан.
Өмнө нь омикрон штаммын халдвар илэрсэн хоёр хүний тухайд хоёулаа коронавирусээс сэргийлэх тарилгад хамрагджээ.
Өнгөрсөн 50 дахь долоо хоногт коронавирусийн тохиолдол буурч, өдөрт дунджаар 299 тохиолдол бүртгэгдсэн.
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Ши Жинпиньтэй цахимаар уулзана гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулжээ.
Германы Тюринг муж улсын Грайц хотод коронавирусийн халдвартай тэмцэх хязгаарлалтыг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал болж, улмаар мөргөлдөөн үүссэн талаар DW агентлаг мэдээлжээ.
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явуулав.
Рио Тинто”, “Туркойс Хилл Ресурсэс” компаниудаас 2021 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хаяглан албан захидал ирүүлж, Засгийн газрын Ажлын хэсгээс гаргасан санал, шаардлагыг хүлээн авч, “Оюу толгой” ХХК дахь төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох өнөөдрийн байдлаар 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн тэглэх, гүний уурхайн ашиглалтад орох хүртэлх шаардлагатай нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал бүрэн хариуцаж, “Эрдэнэс оюу толгой” ХХК дээр нэмж өр үүсэхгүй байхыг баталгаажуулжээ. Түүнчлэн, 2015 онд байгуулсан Оюу толгой төслийн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг цуцлахад бэлэн буйгаа илэрхийлжээ.
Хөдөө аж ахуйн биржээс Хэнтий аймгийн Баян-Овоо суманд шинэ хоршоо төсөл хэрэгжүүлэхээр боллоо.