Дархлаажуулалтын бүрэн тунд 16-17 насныхны 79.3 хувь нь хамрагджээ
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 56, II тунд 146, нэмэлт сэргээх тунд 2060, нийт 2262 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75 хувь, II тунгийн хамралт 71.7 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 41.1 хувь байна.


















