Усны халиа үүсэж 33 өрхийн байшин, гэр усанд автжээ
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Дуурга баг “Эг”-ийн голд арванхоёрдугаар сарын 15-нд өдрөөс халиа үүсэж эхэлсэн бөгөөд 12.24-ний өдөр тус сумын 2, 4 дүгээр багийн 33 өрхийн байшин, гэр усанд автсан тухай мэдээллийг 12.25-ны өдрийн 10:30 цагт хүлээн авсан байна.



















