Хариуцлага алдсан хүн дарга болон дээшилдэг Монгол
Хотын дарга Д.Сумъяабазар жинхэнээсээ яриад л өнгөрч. Түүний хариуцлага тооцох гээд байсан нийслэлийн Шуурхай штабын дарга Р.Чингис өөрийн хүслээр гэсэн өргөдөл өгөөд, өөр газар очоод дарга болчихож. Өөрөөр хэлбэл Д.Сумъяабазарт “хариуцлага алдсан тул үүрэгт ажлаас нь чөлөөлөв” гэсэн бичигт цохолт хийх боломж олдсонгүй.


















