ЭЗБХ: Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив
“Жолооч” гэдгийг хуульд өргөн утгаар томьёолсон. Тухайн авто машиныг жолоодож буй хүн бүр даатгал хийлгэхийг шаарддаг учраас жолооч нараас давхардуулан даатгалын хураамж, төлбөр авдаг болохыг мөн дурдсан. Хэрэв тухайн тээврийн хэрэгслийг жолоодож буй хүн бүр даатгалтай хэмээн тооцогдохыг хүсвэл даатгалын суурь хураамжийг 1.5 дахин нэмэгдүүлсэн байдлаар тооцож буй нь зохисгүй хэмээн үзжээ.



















