Л.Энхсайхан: АстраЗенека вакцины III тун "Дельта" хувилбараас сайн хамгаалж байгаа
Оксфордын их сургуулийн судалгаа, мэргэжлийн холбоодын зөвлөмжийг харсан. АстраЗенека вакцин буюу нэмэлт тун хийсний дараа альфа, бетта, дельта хувилбараас сайн хамгаалж байгаа гэх үр дүн бий. Тиймээс дархлаажуулалтын гуравдугаар тунд АстраЗенека вакциныг хийж байгаа. Ямар ч вакцин хийлгэсэн хүмүүс өвчилж болно. Гэхдээ хүндэрч, нас барахгүй байгаа нь хамгийн чухал. Коронавируст халдварын эсрэг вакцин нь хүндрэл, нас баралтаас 92 хувь хамгаалж байгаа. Мөн хувилбарт халдвараас ч сэргийлж байгаа.


















