Г.Ёндон хариуцлагаас бултаж, яамны албан тушаалтан алдааг үүрэх үү
Энэ Засгийн газар сайд, албан тушаалтнууддаа хариуцлага тооцдоггүй, аж ахуйн нэгж, иргэдэд бурууг тохдог гэм биш зантай. Хамгийн сүүлийн жишээгээр өнгөрсөн баасан гарагийн “Цахим үндэстэн” джитал шоу цэнгүүний арга хэмжээд албан тушаалтнууд төрийн хамгаалалттай, тусгай суудалд тухлан үзсэн байхад иргэд хаалттай бүсний гадна бөөгнөрсөн гэж буруудсан. Урлаг, уран сайхны шоу цэнгүүнд уриалсан албан тушаалтнууд буруудах атал цар тахлын үед бөөгнөрөл үүсгэснээрээ залуус буруутаад байгаа. Шатахууны хомстол үүнтэй агаар нэгэн.



















